Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэнэ

Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн  өдрийг тэмдэглэх эсэхийг АН-ын бүлэг хэлэлцжээ. Эл асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн ч маш их маргаан дагуулсан. Тиймээс энэ маргааныг таслах үүднээс намын бүлгээр дахин хэлэлцсэн байна. Ингээд энэ өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Бэлгийн тооллын өвлийн эхэн сарын Шинийн нэгэнд тэмдэглэж байх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Маргаан дагуулсан нэр томъёоны хувьд “Их Эзэн Чингис хааны өдөр” болгон тэмдэглэхээр болж. Энэ жилийн тухайд Эзэн Чингис хааны өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэхээр тогтжээ. Чингис хааны төрсөн он буюу 1162 онд өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн нь арваннэгдүгээр сарын 8-нд тохиож байжээ. Тэгэхээр ирэх жил Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн хэдэн тохионо тэр үед өдөр нь тэмдэглэж, Монгол бахархлын өдөр болгон бүх нийтээр амрах юм байна.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан