Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн орлогын тал хувь нь бүрдэж байна

Дэлхийн эдийн засгийн байдал тааруу хэвээр байна. Иймд ашигт малтмалын үнэ хямдарч манай улсын төсвийн орлого саарч эхэлсэн. Энэ оны эхний найман сарын байдлаар зарлагын гүйцэтгэл 71, орлогын гүйцэтгэл 83 хувийн биелэлттэй гарсан. Мөн төсвийн алдагдал 483 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.
Үүнээс гадна гадаад валютын урсгал татарч, эдийн засгийн өсөлт саарав. Иймд энэ онд эдийн засгийн өсөлт 12 орчим хувьтай гарах тооцоог судлаачид хийгээд буй. Энэ оны төсөвт зэсийн үнийг 7970 ам.доллар байна хэмээн тооцсон. Гэтэл уг металлын үнэ дэлхийн зах зээлд төлөвлөсөн хэмжээнээс буурчихлаа . Судлаачид зэсийн  үнийг он дуустал 7500 ам.доллар байх таамаг дэвшүүлээд байгаа. Мөн нүүрсний үнийг нэг  тонн нь 166 ам.доллар байхаар төсөвт тусгасан. Өнөөдөр манай экспортод гаргаж буй нэг тонн нүүрсний үнэ 56 ам.доллар болжээ. Иймд коксжих нүүрс олборлогчид үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн хэрэг. Хятадын эдийн засгийн байдлаас шалтгаалж хямдарсан ашигт малтмал, тэр дундаа нүүрсний үнэ сэргэх төлөв одоогоор ажиглагдахгүй байгаа.

Тэгэхээр улсын төсөвт Эрдэнэт үйлдвэр болон нүүрс олборлогч компаниудын төлөх орлого төлөвлсөн хэмжээндээ хүрэхгүй боллоо гэсэн үг.
Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гурван их наяд 124 тэрбум төгрөг болжээ. Энэ нь төлөвлөсөн орлогын  55 хувь нь болж байгаа аж. Нүүрс, зэсийн үнийн зөрүүнээс Тогтворжуулалтын санд мөнгө төвлөрүүлэх учиртай. Уг санд энэ жил гурван зуу гаруй тэрбум  төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Гэвч өнөөгийн байдлаар 25 тэрбум  төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Оны төгсгөлд 101 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гараад байна.

Учир нь, зах зээлийн үнэ хямдарсантай холбоотой юм.  Цаашид ч нүүрсний зах зээл зогсонги байдалд хэвээр байх дүгнэлт гарлаа. Таван  толгой орд энэ жил нийт нэг их наяд гаруй төгрөг улсын төсөв болон “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх ёстой. Гэтэл эхний хагас жилд 80 тэрбум төгрөг бүрдүүлжээ. Иймд 938 тэрбум төгрөгийн орлого дутлаа гэсэн үг.

Ийнхүү төсвийн орлого, зарлага ашигт малтмалын үнийг дагасаар. Дэлхийн эдийн засгийн байдал сэргэх төлөв ажиглагдахгүй байна. Судлаачид газрын тосны үнэ энэ оны хагас жилээс хойш 9.4 хувиар өссөн нь евро бүсийн иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авах чадварыг бууруулж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөллөө хэмээн үзэж байна.

Мөн инфляц нь жилийн 1.5 хувьтай гарч буй аж. Тэгэхээр тус бүс нутгийн эдийн засаг зогсонги байдалтай хэвээр бөгөөд сэргэх төлөв ажиглагдахгүй байгаа гэнэ. Иймд Хятадын эдийн засгийн байдал ч үүний нөлөөгөөр тогтворжихгүй аж. Ингээд ашигт малтмалын үнэ хямдрахад  хүргэж буй юм. Энэ нөхцөл байдал нь манай улсын төсөв бүрдэхэд хүндрэл учруулж байгаа. Ирэх оны эхний улирал хүртэл манай орлого муу байх төсөөлөл ч гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан