Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн эдийн засгийн өсөлт буурч байгааг хүлээн зөвшөөрөв

Мексикийн нийслэл Мехикод болж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Их-20-ын  Сангийн сайд, төв банкны тэргүүнүүд дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд буурч байгаа гэдэгтэй санал нэгдсэн байна. “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд улам удааширч энэ нь өндөр эрсдэл дагуулж эмэдхээр байна” гэж уулзалтын мэдэгдэлд дурджээ. ИХ-20 гүрний төв банкны захирлуудын бодлоор бол энэ эрсдэлийн гол сурвалж нь Европын холбооны орнууд дахь өрийн хямрал хүрээгээ тэлж байгаа нь европын нэгдсэн банкны үйл ажиллагааг гацаах аюул үүсгэж байгаа, хөгжиж байгаа олон орны энэ дотроо хятадын эдинй засгийн хөгжлийн хурд саарч байгаатай холбоотой гэж дүгнэжээ.
Олон улсны валютын сан өнгөрсөн аравдугаар сард дэлхийнэдинй засгийн хөгжлийн 2012-2013 оны төлөвийг нийтлэхдээ энэ онд манай гаригийн эдинй засаг 3,30 хувиар өснө гэсэн бол ирэх 2013 онд 3,60 хувиар өснө гэсэн юм. Гэтэл энэ нь энэ оны зун гаргасан төлөвт  энэ оныхыг 3,50, ирэх оныг 3,90 хувь гэж тооцож байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан