Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн сайд Д.Ганхуягт эмэгтэй гишүүд асуулга тавьжээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт “Политарис” хэмээх уул уурхайн компанийн жолооч согтуугаар машин жолоодож яваад нэг гэр бүлийн гурван хүний амь насанд хүрсэн хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт асуулга тавьжээ. Асуулгын хариуг 20 хоногийн дотор ирүүлэхийг шаардсан байна. Гишүүдийн хэлснээр энэ хэрэгт зөвхөн тухайн үед машин жолоодож явсан жолоооч хариуцлага хүлээх ёсгүй. Согтуу жолоочид машин жолоодох эрх олгосон компанийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэдгийг эмэгтэй гишүүд шаардаж байгаа юм байна.
Мөн барилгын бетон шахагч машинд даруулж амь насаа алдсан Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж жил бүрийн 9-р сарын 3-ныг Аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүнийг хуульчилж нийтээр тэмдэглэх баярын болон нийтээр тэмдэглэх өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан