Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой 1 их наяд 580 тэрбум төгрөг бус 772 сая төгрөг л татварт тушаажээ

Оюутолгой Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх их орд хэмээн ярьж байсан цаг саяхан. Гэвч өнөөдөр энэ ордноос монголчууд ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй болов. Хотын гудамжаар 71:29 гэсэн бичигтэй рекламыг харвал бид үнэхээр их ашиг хүртэх ч юм шиг. Гэтэл байдал эсэргээрээ гэдгийг УИХ-ын хэсэг гишүүд хэлж байна. Тэдний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, О.Баасанхүү нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, үр шимийг ард иргэдэд илүү их хүртээхээр бид тэмцэж байгаа. Энэ санаачлагыг 20 гаруй гишүүн дэмжсэн. Монголын нийгэмд реклам, сурталчилгаа тэнцвэргүй явагдаж байна. Оюутолгойн төслөөс Монголчууд 71 хувийг хүртэж байна гэсэн сурталчилгааг хүчтэй явуулж байна. Энэ рекламны цаана маш их мөнгө байгааг та бүхэн мэдэх байх. 1 их наяд 58 тэрбум төгрөгийг татвараар Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн гэж хэлж иргэдийн тархийг угааж байна. Бид энэ сурталчилгаа бодит үнэнд нийцэж байгаа талаар судалсан, шүүхэд хандсан. Гэтэл тэдний сурталчилаад байгаа энэ тоо худал болмогц Оюутолгой компаниас хэлсэндээ хүрэлгүй, мөнгөн урсгал нь 71 хувь юм гэж хэлж бултаж эхэлсэн. Мөн бидний хэсэг гишүүн тэдний татварт төлсөн мөнгө үнэхээр монголын төрд орж уу гэдгийг судалсан. Гэвч тэдний ард түмний тархийг эргүүлж байгаа шиг их мөнгө улсын төсөвт ороогүй байна.
ТЭЗҮ нь тодорхой байх ёстой, үүний дагуу далд уурхайгаас үйл ажиллагаагаа явуулах гэж гэрээнд тусгасан. Гэтэл ил уурхайгаас явуулж байна. Эрчим хүчний салбарт 650 ам.доллар төсөвлөсөн мөртлөө 250 сая ам.доллараар хятадаас эрчим хүчний шугам татсан. Энэ мэт худал хуурмаг зүйл олон байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнөөдөр Оюутолгой татварт 143 тэрбум төгрөг төлсөн байна. 304 тэрбум төгрөгийг гаальд төлжээ. Нийтдээ 447 тэрбумыг монголын төрд татвар хэлбэрээр өгсөн гэсэн үг. Дээрээс нь хөрөнгө оруулалтын урьдчилгаа болох 325 тэрбум төгрөгийг нэмж тооцвол 772 сая төгрөг л төлсөн. Үлдсэнийг нь хайгаад ч гаргаж ирж чадахгүй байна. Тэгэхээр үнэн зөв мэдээлэл иргэдэд очих ёстой. Зардал нь маш их өсч байгаа. Анхны хөрөнгө оруулалтаасаа дариу гурав дахин өсчихсөн.
2030 он хүртэл монголд ямар ч унац байхгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр 9 тэрбум төгрөг татварт төлөхгүй шүүхээр явж байна. Ирэх жил 250 ам.долларыг татвартаа тооцъё гэж хэлж байгаа юм билээ. Бид Оюутолгой төслийг бүр болиул гээгүй. Харилцан үр ашигтай ажиллах ёстой л гэж шаардаж байна.
Ямар ч том байгууллага монголын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Эрдэнэт шиг л байх ёстой. Ганц нэг улс төрчидтэй тохиролцоод явна гэвэл явц байхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энд бид хэвлэлийн хурал хийх биш ТУЗ-ийн гишүүд нь иргэдэд мэдээлэл хийх хэрэгтэй. Тиймээс би хуулийн төсөл санаачилж байна. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 26 дугаар зүйлд өөрчлөлт оруулж Үндэсний аюулгүй байдалд ажиллаж байсан хүн 12 жилийн турш гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллахыг хориглоно гэсэн хуулийн төсөл санаачлаад явж байна. Үндэсний аюулгүй байдалд ажиллаж байсан хүн бол улсын нууцыг мэдэж байгаа гэсэн үг.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Худал хуурмаг мэдээлэл цацсаных нь төлөө би Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан. Нэхэмжлэлдээ худал хуурмаг мэдээлэл цацсан бол яг түүн шигээ ард түмнээс уулчлал гуйж залруулга гаргахыг шаардсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүгч Буд гэдэг хүн, “Чи уучлал гуйхыг шаарддаг эрхтэй хүн биш” гэж хэлсэн. Тэгэхээр надад монголын ард түмний өмнөөс Оюутолгой компанийг уучлал гуйлгахыг шаардах эрхийг нь надад өгөөч гэж ард түмнээсээ хүсч байгаа юм. Иргэд ч биднийг дэмжиж гарын үсгээ цуглуулж өгч байгаа. Энэ компани Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байна. Худалдаж авсан юм болгоныхоо үнийг монголд хөрөнгө оруулсан мэтээр аашилж байна. Тодорхой хэлбэл, Камеруны шүдээ угаасан сойзны үнэ хүртэл монголд хөрөнгө оруулсан мэтээр бичигдэж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэв.
УИХ-ын 20 гаруй гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардаж гарын үсэг зураад байгаа. Үүнээс 18 нь гарын үсэг зурж Оюутолгойн асуудлаар түр хороо байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн бариад байгаа аж. Түр хороо нь байнгын хороодын гишүүдээс илүү тоотой байх ёсгүй юм байна.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан