Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН Д. Сарангэрэлээ тангараг өргүүлэхээр СЕХ-нд мэдүүлжээ

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт хүргүүлснийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд хүлээж авчээ.  

Одоо гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтаар өмнүүрээ таслагдсан тус намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх эсэх асуудлыг МАН Удирдах зөвлөл шийдвэрлэх юм.  

Харин МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг СЕХ-нд хүргүүлсэн байна. СЕХ энэ асуудлаар удахгүй хуралдаж, Д.Сарангэрэлээр гишүүний тангараг өргүүлэх эсэхийг нь  шийдвэрлэн, УИХ-ын чуулганд оруулах юм.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан тохиолдолд намын жагсаалтад байгаа дараагийн гишүүн нь тангараг өргөх ёстой байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан