Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа яллаа. Тэрээр төлөөлөн сонгогчдоос 270 санал авах ёстой ч 275 санал авсан байна. Түүний өрсөлдөгч Митт Ромни 203 санал авчээ. Гэхдээ нийит иргэдийн 41,5 сая нь  Митт Ромнийн төлөө санал өгсөн бол Обамагийн төлөө 40,6 сая хүн санал өгсөн байна. Урьдчилсан дүнгээс үзэхэд сонгуульд хамгийн шийдвэрлэх нөлөө үзүүлдэг Флорида мужид Обама үэнмлэхүй олонхийн дэмжлэг хүлээсэн нь эцсийн дүнд нөлөөлжээ. Тэр бас Калифорни мужид ялсан байна. ХариН Огайо мужид хоёр нэр дэвшигч яг тэнцүү санал авсан гэнэ.
Обама үүнээс гадна Нью-Йорк, Вашингтон, Нью-Джерси, Пенсильвани, Массачусетс, Аляск, Делавер, Иллинойс, Мэн, Мэриленд, Род-Айленд, Вермонт, Коннектикут болон  Мичиган мужид өрсөлдөгчөөсөө илүү санал авсан байна.
Харин Массачусетес мужийн амбан захирагч байсан Митт Ромни Техас, Канзас, Миссисипи, Оклахома, Луизиан, Өмнөд Каролин, Баруун Виржини, Индиана, Кентукки, Алабам, Жоржи, Теннесси,  Арканзас, Небраск, Хойд болон өмнөд  Дакотах, Вайоминг, Миссури и Умард  Каролин мужуудад Обамагаас илүү санал авчээ.

0 Сэтгэгдэл
yaahaaraa нийит иргэдийн 41,5 сая нь Митт Ромнийн төлөө санал өгсөн Обамагийн төлөө 40,6 сая хүн санал өгсөн gesen mortloo Обама yaldag yum tailbarlaad ogooch ted nar too meddeggyi yumuu
Хамгийн их уншсан