Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛЕНИН БАГШИЙН СУРГААЛЬ


1929-1937 онд ЗХУ ба БНМАУ-д болсон их хэлмэгдүүлэлтийн үеэр ямар ч гэмгүй олон сая хүн амиа алдсан. Үүнд зөвхөн нөхөр Сталин буруутай гэх хүн маш олон. Октябрийн хувьсгалыг хийсэн Ленин “багш” амьд байсан бол хэлмэгдүүлэлт, террор болохгүй байсан гэх яриа өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор. Үгүй байсан бол Лениний бунхан өнөөдрийг хүртэл улаан талбай дээр байхгүй биз гэнэ. Ийм хүмүүсийн яриагаар бол Ленин “багш” суут хүн, бараг л амилсан бурхан. Тиймдээ ч 95 жилийн өмнө Октябрийн хувьсгал хийсэн аж.

Гэтэл үнэн хэрэгтээ бүх ард түмний удирдагч нөхөр Сталин нь пролетарын агуу удирдагч нөхөр Лениний хийж эхэлсэн зүйлийг илүү далайцтайгаар өрнүүлсэн  төдий гэдгийг түүхийн баримтууд гэрчилж байна. Ленин тэргүүтэй большевикууд 1917 оны яг энэ өдөр төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг гартаа авмагцаа өөр үзэл бодолтой бүгдийг хомроглон устгах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Учир нь, тэдэнд улс орноо, ард түмнээ гэхээс илүүтэйгээр ямар ч үнээр хамаагүй засгийн эрхэнд үлдэх гэсэн ганц л зорилготой. Ингэж үлдэхэд нь хамгийн их тус хүргэх зүйл бол нийгмийн ямар давхаргад хамаарч байгаагаас үл хамаараад бүгд Зөвлөлт засгаас айдаг болгох. Эсэргүүцсэн үг хэлэх нь бүү хэл дуугарахаас ч айдаг. Энэ үр дүнд хамгийн богино хугацаанд, бага зардалтайгаар хүргэх зүйл бол террор, алан хядлага. Үүнийг нөхөр Ленин ойлгохын сайнаар ойлгож байлаа.
Хувьсгал ялахаас өмнө, есдүгээр сард бичсэн бүтээлдээ Ленин “Мөлжигч анги буюу хөрөнгөтөн, газрын эздийн эсрэг цаазаар авах ялыг гүйцэтгэлгүйгээр хувьсгалт Засгийн газар орших нь юу л бол” гэж бичиж байжээ. Ялахын өмнө ингэж байсан хүн ялсны дараа үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч байсан нь ойлгомжтой. Арваннэгдүгээр сард ялсан хувьсгал дээсэн дө­рөөн дээр дэнжигнэж  байв.  Ле­ниний баруун гар гэгдэж бай­сан Троцкий нь 1917 оны арванхоёрдугаар сард “Сараас ихгүй хугацааны дараа хядлага Францын агуу хувьсгалчдын жишээний дагуу маш хүчтэй хэлбэрт шилжинэ. Бидний дайс­нуудыг шорон төдийгүй ги­­­лиотин хүлээж байгаа шүү” гэж байв. Ингэсээр боль­ше­викууд 1918 онтой золгов. Эн­дээс л Октябрийн хувьсгал юу­гаараа агуу гэдгээ харуулах цу­сан мөртэй замаа эхлүүлсэн юм.  Юуны өмнө алан хядлагыг зөвтгөх хувьсгалын эсэргүү гэсэн нэр бодож олов. Улмаар хувьсгалын эсэргүү нарын эсрэг ямар ч арга хэрэглэсэн зөвдөнө гэсэн онол, үзэл суртлын үндэслэлийг гаргаж ирлээ. Тэгээд...

Засгийн эрхийг гартаа авсан Ленин өөрийн хүмүүстээ ямар цахилгаан явуулж, юу хэлж, юу тушааж, юу тунхаглаж байсныг уншаад үз. Ленин: “... Питерийн ажилчид олныг хамарсан алан хядлага явуулах гэтэл та зогсоосон гэдгийг бид Төв хорооны хуралдаан дээр сонслоо. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Бид олон тогтоолоороо олныг хамарсан террор явуулна гэж сүрдүүлж байгаа атлаа хэрэгжүүлэх дээрээ тулахаар массаас гарч байгаа хувьсгалт санаачлагыг хориглож байна.
Энэ бол байж болшгүй зүйл. ... “Хувьсгалын эсэргүү нарын эсрэг хэрэглэх бүх төрлийн террорт олныг хамруулах ба түүний эрч хүчийг урамшуулан дэмжиж байх ёстой”.  “Энд ямар ч сулбагар байдал харуулах, эргэлзэх, ня­лагнах нь социализмын өм­нө хийсэн хамгийн агуу гэмт хэрэг болно”.  “Доод  Новогородод цагаантнууд бослого гаргах гэж байна. Бүх хүчээ дайчлан захирагчдын гурвалыг бүр­дүүлээд олныг хамарсан хядлагыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Биеэ үнэлэгчид, согтуу цэргүүд, хуучин офицерууд мэтийн хүмүүсийг буудан алж гарган хая..”.

“Нударган, лам нар, цагаантнуудын эсрэг ямар ч өршөөлгүй олныг хамарсан хядлага хийх хэрэгтэй. Сэжигтэй хүмүүсийг хотын гаднах бөөнөөр хорих төвд хорь”. “Өөрийн хүмүүсийг дар­гаар томилж хуйвалдагчид ба эргэлзэж байгаа хүмүүсийг хэнээс ч асуулгүй, бичиг цаас­ны элдэв ядаргаагүйгээр шууд буудахыг зөвлөж бай­на”. “Гэгээн Николагийн өд­рөөр ажил хийхгүй амрана гэ­дэг тэнэг хэрэг. Онцгой хэлт­сийнхнийг дайчлаад ажилдаа ирээгүй болгоныг бууд”. “Гайхалтай төлөвлөгөө байна. Зержинскийтай хамт гүйцэтгэ. Бид ногоонтнуудын дүрээр 10-20 бээр яваад бүх нударган, лам, газрын эздийг дүүжлэн бүгдийг ногоонтнууд руу бухна. Дүүжилсэн хүн болгоны төлөө 100 мянган рублийн шагнал олго”.  “Маш нууц. ...улс төрийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд олон тооны хэрцгий арга хэмжээ авах шаардлагатай байгаа бол тэдгээрийг маш эрчимтэйгээр, асар богино хугацаанд хийнэ. Учир нь хэрцгий аргыг удаан хугацаагаар хэрэглэвэл ардууд тэсэхгүй. ...Хэдий чинээ олон эсэргүү лам нар, эсэргүү хөрөнгөтнийг энэ шалтгаар буудаж хорооно төдий чинээ сайн”.

“Шүүх хядлагыг арилгах ёсгүй. Арилгахыг амлана гэдэг төөрөгдөл, эсвэл өөрсдийгөө хуурч байгаа хэрэг болохоор хядлагын үндэслэлийг гаргаад, ямар нэг хоёрдмол утгагүйгээр хуульчлах ёстой юм”. 

Хамгийн том удирдагч нь ийм зүйл тушаагаад байхад орон нутагт байсан “хурган дарга” нар яаж авирлаж байсныг үгээр хэлэхэд бэрх.  Зарим мужид мал нядалгааны газартай адилаар хувьсгалын эсэргүү гэгдсэн хүмүүсийг устгадаг тусгай газар хүртэл гаргасан байв. Сумны хүрэлцээ муу байсантай холбоотойгоор зарим хотод буудуулах ял авсан хүмүүсийг шүдний эмчийн сандал дээр хүлж байгаад царилаар тархийг нь бяцлан хөнөөх хүртэл аймшигтай хэрцгийлэл хэрэг­лэдэг байжээ. Энэ мэ­тээр аймшигтай хэрц­гий­лэл үйлдэж байсан большевикууд эгэл орос цэрэг, орос хүнд нэг их итгэхгүй байлаа. Тиймдээ ч тэд хувьсгалт латви цэрэг, хувьсгалт хятад цэргүүдээр өөрсдийгөө хамгаалдаг иргэдийн бослогыг дарахад тусгайлан тэднийг явуулдаг байв. Нөгөөдүүл нь ч хэрц­гий­гээрээ алдартай.  Киев хотод байсан “хятад” гэсэн хочтой Онцгой хэлт­сийнхэн маш хэрцгий тамлалт явуулдаг байж. Тэд баригдсан хүний гэдсэнд нь харх хийн ялтан хүний хэвлийн хөндийг цөм идүүл­дэг байв. Дэлхийн хувь­с­галын удирдагч Ленин “багш” гуай ийм үг хэлж, ийм бодлого явуулж байсан байхад хайрт шавь нөхөр Сталин их хэлмэгдүүлэлт явуулсанд гайхах зүйл огт үгүй.

Үүнтэйгээ зэрэгцээд большевикууд нь эсэргүү биш хүмүүсийг яах ч үгүй гэдгээ ихээр сурталчлан олноо хүргэж байсан юм. Үр дүнд нь хувьсгалын эсэргүү гэсэн нэрэнд хууртаж, айдаст автсан ард олон дарангуйлагчдыг хүлцэнгүй тэвчсээр 70 жил болсон түүхтэй. Уран үг, айдас хоёр хоршихоороо тун ч таагүй үр дагаварт хүргэх юм.

0 Сэтгэгдэл
Манай ардчилагчид бол бас л хөл нүцгэн пролетари нар байсан юм. Тэгээд ардчилал гэж хүмүүсийг бужигнуулж байгаад аймхай Батмөнхийн зүрхэнд шар ус хуруулж буулгаж аваад засгийн эрх аваад соц нийгмийн өөдтэй бүхнийг газрын баялагтай хамах зөвөлгөөг авч гаднын ТТГ нөлөөтэй хийсэн шшү дээ.үүнд дэмжлэг болгож тэд 400 мянган доллар өгсөн гэдэг. Тэхээр хуучин пролетари байсан хүмүүс хоноц хоноцондоо дургүй гэдэг шиг л байхгүй юу
энэ нийтлэл бол арай хэтэрнээ. Ленин байгаагүй бол чи би тэр байтугай Монгол гэж байхгүй байсан байлгүй. Энэ агуу хүний талаар бичиж байгаа хүнийг бодход боловсролтой л хүн юм шиг байна /бичиг үсэг тайлагдсан төдий/ Монголоор нэг жижкэн баабарууд юм нийтэлдэг болжээ. Та нарын магтаад байгаа ардчилал бидэнд нэг ч сайн юм авчраагүй шүү үнэндээ бол
Ard tumnii amidral dordson,avilga buuraagui,AH 2016 ond budaa
Bi 1990 onoos hoish ardchilaliig chin setgeleesee demjsen,odoogiin baigaa baidal ardchilal bish kommunist huvisgal garsan met baina.Het huvisgalch nar yasan ih yum.Baruun zuunii nugalaa ih garchlaa bna.Huuchin kommunist MAH aas doloon dor baigaad harmasch bna.2016 ond AH budaa bolnodoo ene yanzaaraa Bol.Hudlaa reclamdah tseceg tarih,buulgana nuraana shiitgene gej Heden companiudaa daramtlahaas oor yu hiisen yum
Дээр сэтгэгдлээ бичсэн хүнтэй санал нэг байна.1917 оны пролетариуд шиг нэг л их хорсол хонзон болсон өнгө аяс ардчиллынхнаас гараад байх юм.
Дээр сэтгэгдлээ бичсэн хүнтэй санал нэг байна.1917 оны хувьсгалчид шиг нэг л их хонзон хорсол болсон өнгө аяс ардчиллынхнаас гараад байх юм.
tegeed surgaal ni haana bainaa harsangyi
tegbel odoo tsagt ardchlaliin gex tagjgaruudiin armi leninii zaasan zamaar zamnaj bgaa yum bna daa..ta tednii ayaglaj abirlaj bgaag xaraarai yag bolishebikuud shig yum yzeegyi ygeegyi yaduus shig byx yumand xonzontoi xandaj bgaag ajiglaj bna uu...
Hun burt augaa ih oktyabriin bayariin mend hurgeye
Хамгийн их уншсан