Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ураны том орд нээжээ

Өвөрмонголд БНХАУ-даа хамгийн томд тооцогдох ураны орд нээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдэгдлээ. Өвөрмонголын Дайин нэртэй мужид байдаг энэ ордод яг хэдий хэмжээний уран агуулагдаж байгаа тухай хэлээгүй ч Шинжан Уйгурт байгаа Йили орд газрын нөөцөөс их гэжээ. Йили уурхайн нөөц нь 10  мянган тонн уран юм. Үүний дээр ураны орд газраас холгүйхэн нүүрсний асар том орд газрыг илрүүлжээ.  Нүүрсний шинэ ордны нөөц нь 51 тэрбум тонн. Энэ нөөцийг дэлхийн нийт өнөөгийн зарцуулдаг хэмжээгээр хэрэглэвэл зургаан жил, Хятадын 12 жилийн хэрэгцээг хангах боломжтой гэжээ. Хятадын Засгийн газар нь уран ба нүүрсний орд газрыг зэрэг олборлон ашиглахыг дэмждэг. Гэсэн хэдий ч Хятадын цөмийн эрчим хүчний салбар нь хангалттай төвшинд хөгжиж чадаагүй байгаа бөгөөд нийт цахилгаан эрчим хүчний ердөө нэг хувийг гаргадаг. Шинэ төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд эзлэх хувийг зургаа болгох зорилготой байгаа аж. Харин энэ бол асар их хэмжээний уран хэрэгтэй гэсэн үг. Одоогоор Хятад ураны хэрэглээнийхээ ердөө таван хувийг өөрсдөө хангаж, бусдыг нь Казахстан зэрэг орноос импортлон оруулж ирдэг.

0 Сэтгэгдэл
china ahitaraa ene ih uraanaa oorsdodool hereglene ulsal medne manaih gj tehed tom tom ord gazuruudaa heden tolgoi medsen heden malnuud zarj tsolomj duusj bgaa gadniihand ireduid mini yu buteej yu uldeeh bolj bnaa.. malnuudiig tsaazlah ymsan..
Хамгийн их уншсан