Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Болгарын Ерөнхийлөгчтэй уулзлаа


АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтай уулзлаа.

Монгол Улс Болгар Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байна. Болгар хэл мэддэг олон хүн Монголд бий. Тэр хүмүүсийг хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ашиглах, хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж, тухайлбал  хүнс, эмийн чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулан ажиллаж болно. Соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх саналтай байна. Аялал жуулчлалын салбарт ч хамтран ажиллах боломжтой. Харин харилцааг идэвхжүүлэхэд ойрын хугацаанд Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээх нь нэн чухал хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч ярив.
 
Болгарын эдийн засаг ойрын хоёр, гурван жилд гайгүй болно гэж найдаж байна. Тиймээс тус улс элчин сайдын яамаа ойрын хоёр жилд эргүүлэн нээх болно гэдэгт итгэлтэй байгаа. Эмийн үйлдвэрлэлээр манай улс нэлээд дээгүүрт ордог. Энэ салбарт бид Монголтой хамтран ажиллах боломж бий гэж Болгарын Ерөнхийлөгч хэллээ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АОХН-ийн сайд нарын бага хурал ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт болно. Түүнд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлэхийг урьж байна. Мөн Ерөнхийлөгч таныг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан