Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн өргөдлөө “Гэр бүлийн хүнээ гадаад болон дотоодод урт хугацаар эмчлүүлэх шаардлагатай тул чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг өгчээ. Энэ хүсэлттэй холбоотойгоор АН-ын гишүүдийн зүгээс түүнийг зүгээр явуулах ёсгүй. Чөлөө олгоод гэр бүлийг нь асруулах хэрэгтэй. Ингэж хамаагүй явуулаад байвал цаашид ийм жишиг тогтох магадлалтай хэмээн хэлж байсан юм. Харин МАН-ынхан У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр сууринаас хандаж байлаа. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын дарга болоод Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Өргөдлөөс харахад гэр бүлийн хүн нь өчвтэй, харж асрах шаардлагатай байгаа юм байна. Тэгвэл гишүүнээр ажиллаад тодорхой хугацаагаар чөлөө өгөөд явуулах боломжийг хангах хэрэгтэй. Бүрэн эрхийг нь буруугаар ашиглана гэж бодохгүй байна. Нэг нь ийм өвчтэй зовлонтой байхад заавал чөлөөлөх тухай асуудлыг яриад байгаа юм бэ. Хүрэлсүх гишүүний гаргасан өргөдлийг харахад гэр бүлдээ анхаарал хандуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд Байнгын хороо ямар саналтай байна вэ.
А.Бакей: Хүрэлсүх өргөдлөө 11 сарын 1 нд гаргасан. Өргөдөл дурьдсанаар гэр бүлийн хүний бие муу байгаа, цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай учир үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн байгаа. Өргөдлөө хэлэлцэх үед өөрийн биеэр байж байгаач ээ гэдэг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм билээ. Гэвч өөрөө боломжгүй гэдгээ хэлсэн болохоор түүний хүсэлтийг хэлэлцэж байгаа юм.
Р.Гончигдорж: гачигдал тохиолдсон гэдгийг ойлгож байна. Өөрөө бүрэн эрхээсээ татгалзах замын сонгож. Харин УИХ үүнийг өөрөөр шийдэх ёстой. Бидний зарим гишүүн хүнд өвчтэй удаан хугацаагаар эмчлүүлж байсан. Тэр тусмаа жагсаалтаар сонгогдсон гишүүн хүн дараагийн шалтгааныг үүсгэж болох юм. Ямар нэг шахалт дарамтаар ийм зүйл үүссэн байх. Гэхдээ Хүрэлсүхэд ийм байдал үүссэн гэж бодохгүй байна. Тиймээс хагас жилдээ, нэг жилдээ гэр бүлийнхээ хүнийг асраад яв. Чөлөө өгөх хэрэгтэй. Гишүүний халдашгүй байдал хадгалагдах ёстой.
Ц.Оюунгэрэл: Ар гэрт өвчин зовлон гарахад эмэгтэй хүн хөдөлдөг. Харин Хүрэлсүх ийм шийдвэр гаргаж байгаад баярлаж байна. Өвчин зовлон болчихоод байхад “Би хамт олон чинь болж чадахгүй гээд тэр хүнийг явуулмааргүй байна. Тиймээс урт хугацааны чөлөөг нь өгөх хэрэгтэй. Дээрээс нь энэ байдлаас үүдэн монголынхоо эмнэлгийн хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж, орчныг нь сайжруулбал яасан юм бэ?
Н.Батцэрэг: Гишүүнээр үлдээгээд бид тусалдаг байвал зүгээр юм аа. Төрийн өгөөмөр шинж чанарыг хадгалах хэрэгтэй. Өөрийн хүсэлтээр болон улс төрийн нөхцөл байдлаар татгалзаж байгаа бол үүнийг ялгаж салгах хэргэтэй.
Д.Лүндээжанцан: Би хэд хоног өвчтэй байгаад асуудлаас хол хөндий байлаа. Би энэ талаар асуулаа. Лүндээ ах аа манай Болороо болохгүй байна. Би ханийнхаа төлөө явахгүй бол болохгүй цаг болжээ. Миний араас орж ирэх хүн байгаа учраас би чөлөөлөгдөе гэж хэлж байлаа.
Өвчин нь хүнд байгаа юм билээ. Тиймээс энэ хүн өөрийнхөө хүсэлтээр явж байгаа байх. Тэр хүн төрийн ажил цалгардана гэж үзсэн байх. Тэгэхээр түүний өргөдлийг хүлээн авч, хүсэлтийг нь биелүүлэх хэрэгтэй. Түүнийг явуулахгүй, авч үлдэх нь тус биш ус болох байх.
Ц.Нямдорж: Хүрэлсүх гишүүн өргөдлөө гаргасан. Өчигдөр МАН удирдах зөвлөл хуралдаж энэ хүний хүсэлтийг ёсоор болгох ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ар гэрт нь хүнд байхад сэтгэлийнх нь эсрэг битгий байгаач ээ гэж хэлэх байна. Сэтгэлийнх нь эсрэг байх нь тус биш янаглан хорлох ажиллагаа болж хувирна.
Улс төр дэх асар их дарамтыг харчууд бид даадаг юм.
С.Эрдэнэ: Би Хүрэлсүхтэй ойр байсан хүн. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх асуудал нь хариуцлагатай байх ёстой. Ийм асуудалд болгоомжтой байх учиртай. Дуртай үедээ чөлөөлөгдөж, дуртай нь орж ирдэг баймааргүй байна. Нэг л тангараг өргөсөн бол хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Ингээд гишүүд түүнийг 58.3 хувийн саналаар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
uhsen halamj, yama neg yum ni l bolhoo bsan biz ternees UIH-s ingej salahgui l dee yamar negen shaantagand l orson bh uhsnee hiij cholooldog bna aa, chadahgui bol yah gej too bogolj ordog bna aa
oyungerel buruu yum yu helchiv
Энэ оюунгэрэл гээд авгай үнэж далд ороосой хүний зовлонгоор жаргал хийсэн дураз байна даа. Тэр ярьж байгаагаас бодоход нөхөр нь араар нь тавидагч байж мэдэх юм байна. Халамжтай нөхөрт атаархаж байна гэдэг гарцаагүй тийм шалтгаан байгаа...
Хамгийн их уншсан