Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын захиалгаар шатахууны үнэ хэлбэлзсэн гэв үү

Оросууд найтаахад Монголчууд ханиад хүрдэг гэж ярьдаг байсан бол сүүлийн үед Монголчууд биш “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэл ханиад хүрдэг болж. Харин Оюунгэрэл авхайг ханиад хүрч, найтаахад жирийн иргэд хатгалгаа өвчин тусдаг болжээ. Энэ өвчин цаашид улам ужгирна. Яагаад гэвэл оросууд нефтийн үнээ нэмж найтааж байгаа ч МАН-ын зүгээс Ж.Оюунгэрэл даргыг хий ханиа, эсвэл хамрын ханиад хүр /шатахууныхаа үнийг нэм/ гэж шаардаж байна. Мэдээж түүний хүчин зүтгэдэг МАН.
Нэг ёсондоо сульдаа биетэй ард иргэдийн эрүүл мэндийн эдийн засгаар жаахан тоглох тактикийг МАН-ын зүгээс барьж байна. Шалтгаан нь сонгууль. Орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ үед МАН болоод Ж.Оюунгэрэл дарга ард иргэдээр ингэж тоглож байхад цаашид энэ байдал улам ширүүсэх нь дамжиггүй. Учир нь, жил хүрэхгүйн хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ үед шатахууны үнэ дахин нэмэгдэх нь дамжиггүй. Угтаа, МАН шатахууны үнийг хөөсрүүлэх вирус тарааж байгаа гэдгийг УИХ дахь олонх өгүүлэв.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө ч гэсэн МАН яг ийм арга тактик хэрэглэсэн гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ, “Оросууд нефтийнхээ үнийг нэмээд Монголчуудыг дарамтлаад байгаа юм биш. Энэ бол МАН-ын хийж байгаа ажил. Шатахуун импортлогч компаниуд бүгд үнээ нэмнэ гэж хэлээгүй. Зөвхөн “Петровис” гэдэг компани л үнээ нэмнэ гэж улайран дайрах болсон. Энэ бол биднийг шантаажилж байгаа юм шиг мөртлөө ард түмнийг шантаажилж, дарамталж байгаа хэрэг. Хамтарсан Засгийн үед эрх барьж байсан олонх шатахууны импортын татварыг тэг болгосон нь ийм байдалд хүргэсэн. Бид ОХУ-д нефтийн үнэ өсөхөд дотооддоо шатахууны үнийг татвараараа тогтоож чаддаг байсан” гэв.
Хэдий шатахууны үнэ МАН болоод “Петровис”-оос хамааралтай байгаа ч үүнд төрийн төмөр нүүр байх ёстой. Гэтэл төр төмөр нүүргүй, цаасан нүүртэй болсон бололтой. Уг нь, хуульдаа бол ийм байдлаар зөрчил гаргасан нефть импортлогчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь төрд байгаа. Гэтэл ийм арга хэмжээ авах нь битгий хэл тэдэнд 120 сая ам.долларыг Монголын банк санхүүгийн байгууллагын түүхэнд байгаагүй хамгийн бага хүүтэй зээл хэлбэрээр олгож эхлэв. Хэний ч эдлээгүй эрх, ямбыг эдэлсэн Ж.Оюунгэрэл авхайтнууд ингэсэн ч үнээ нэмнэ гэдгээ хэлсэн. Тэгэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ үйлдэл бол шатахуун импортлогчдын толгойг илж байгаа хэрэг болов. Нэг ёсондоо “Та нар үнээ огцом биш, бага багаар нэмээрэй” гэж хэлж байгаатай агаар нэгэн шийдвэр болов.
Ер нь, тэгээд төрийн төмөр нүүр нь хаана байна, хүчин төгөлдөр хууль нь хэнд үйлчлээд байна аа.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
muu nertee luu danstai MAN neeree tegeed l teglee ingelee gehiin.. AN MAN 2 chin hamt l zasag barij bsan uy biz de.. tiim shiidver gargaachaad tegeed odoo olon yum yaraid l... e
xaxaxaxaa heleh ch ug algaaa, ineedt ym bichhiiin axaxaxxaxa boliod uguuchee, hun itgj nohoi gaslahku ym yrihiima zailuul
#dislike Ганц петровис шатахуун зараагүй бишшдээ, бүх колонк л тийм байсан, ер нь бол ШТС.уудын удирдлагууд чинь харин ч АН байдын бишүү, Энэ шатахууны хөөрөгдөл чинь харин ч АН-с БАТ-ҮҮлээс л болсишдээ хүмүүсээ, тэр тэнэгийн нэг хэлсэн тэнэг үгнээс л хамаг юм болж байгаашдээ, ойлгооч ухаараач Монголчуудаа
tegeed l hamtarsann zasgiin gazar bolj bhda gargasan shiidveree odoo AN uih d olonhi bolchoood hamt gargaltsaaguim shig l yum bichhiin.. jaahan uhamsartai baildaa.. hamtdaa l garaabiz de...
Ene Ouyngerel avgaigaas tor tusgai zovshooroloo erguulen avch, uil ajillagaag nx zogsoox xeregtei sox bolgon ene teneg avgaig guij amxdrax estoi gej. Shataxuunii unee togtmol tuvshind barij naidvartai xereglegchdee xangaj chadaxgui bol tusgai zovshooroloo xuraan avch chadax companies nx og. Naad muu MAN-iin xulgaich ard irgedeer daajignax xen ym. Yalanguya toroo songox songuuliin omno sanaatai uildel. Ene nx toriig togtvorgui baidald xurgex sanaatai uildel tiim uchir barivchlan yal onoox estoi.
сонгууль болохоор л нефтийн бүтээгдэхүүний үнэ өсдөг түүх олон жил үргэлжилж байна даа. Манай төрийн энэ арчаагүй байдал хэзээ төгсөх юм бол доо. Энэ шинэ засаг шинэчлэж чадах эсэхийг харж л байя. МАН үүнийг өөрчилж чадаагүй АН өөрчлөх эсэхийг харах л үлдлээ
tur tumur nuuree uzuuleh yostoi shdee. getel chadahgui bn. altanhuyagiin zasgiin gazar neg l yozgui ee
Хамгийн их уншсан