Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Английн бага сургуулиудад тооны машин ашиглахыг хориглов

Их Британийн бага сургуулиудад тооны машин хэрэглэхийг хоригложээ. Сурагчид шалгалтын үеэр төдийгүй хичээл дээрээ тооны машин хэрэглэж болохгүй гэж шинэ гаргасан журамд заажээ.
Учир нь, англи сурагчдыг долоон наснаас нь эхлэн тооны машин ашиглахыг зөвшөөрсөн хуучин журмаас болж тэд тооны машинаасаа хэт хараат болж, цээжээр тоо бодох чадвар маш мууджээ. Хүүхдүүд энгийн нэмэх хасах, үржих, хуваах үйлдэл дээр хүртэл тооны машин ашиглаж байгаагаас англи сурагчдын математик, тоо бодлогын чадвар нийтээрээ суларч байгаа аж. Тухайлбал, олон улсын 15 настнуудын дунд явуулдаг математикийн шалгалтын дүнгээр Их Британийн сурагчид сүүлийн жилүүдэд тогтмол ухарсаар одоо 27-д жагсдаг болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан