Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ронан Китиний шинэ дурлал

"Boyzone" хамтлагийн Ронан Китин 13 жил ханилсан эхнэрээсээ салсны дараа шинэ дурлалтайгаа учраад байгаа. Түүний дурлалт бүсгүй Сторм Уэхтриц телевизийн продюсер юм. Тэрээр "Voice" шоуны Англи хувилбарт ажиллах сураг гараад байгаа ч одоохондоо найз залуутайгаа хамт Австралийн Сиднейд ирээд байна. Энд Ронан Китин Австралийн "X-Factor" шоунд зураг авахуулахаар ирээд байгаа юм. Ронан ажлаа хийхийн хажуугаар Сиднейн дэлгүүрээр найз бүсгүйтэйгээ шоппинг хийж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа аж.
Ронан Китин шинэ найз бүсгүйтэй болж, ажил амьдралынх нь хэв маяг нэлээд өөрчлөгдсөн ч экс эхнэртэйгээ сайхан харилцаатай хэвээр, гурван хүүхэдтэйгээ байнга уулзаж байгаа гэнэ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан