Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламент дахь намын төлөөллүүд мэдэгдэл гаргав

Хөвсгөл аймагт МАХН-МҮАН-ынхан орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болоод буй. Үүнийг эсэргүүцэж өчигдрөөс эхлэн гурван иргэн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Гэвч үүнийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав  хүчээр тараахыг оролдсон гэсэн мэдээллийг ч өлсгөлөнд оролцож байгаа хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг хэлэлцэх үеэр энэ асуудлыг Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг хөндсөн юм. Тэрээр, “Хөвсгөлд “Шударга ёс” эвслийнхэн сонгуульд оролцох боломжгүй болсон байна. Үүнийг МАН-ынхан зохион байгуулалттайгаар хийж байгаа. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй юм бус уу” гэсэн үгийг МАН-ын гишүүн Н.Энхболдод хэлсэн юм.
МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх гэж байсан АН-ынхан чуулганы хуралдаанаар түр хугацааны завсарлага авч, хамтарсан мэдэгдлийг хийсэн юм.
Үүнд,

1.    Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо тэдгээрийн удирдлагууд улстөрийн зорилгоор нам эсвлээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хууль бус үйлдэл, арга ажиллагаа явуулахгүй байх

2.    МонголУлсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн зарим тойргийн маргаантай тойргийн асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх

3.    Орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахгүй байх

4.    Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрсэглүүд иргэдэд мэдээлэл тэнцвэртэй хүргэх бололцоог хангах

5.    Улстөрийн нам эвсэл холбоод болон нэр дэвшигчид орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульдаа улстөрийн тогтвортой байдлыг хадгалан олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцохыг уриалж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг

УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан