Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арга хэмжээ авахыг үүрэг болгов

Өнгөрсөн долоо хоногт “НИК” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн яаравчлан мэдээлэл хийж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд
1. Өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд даалгав.
2. Зах зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлан, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасан байна.
3.  Мөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодруулж, цаашид хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан