Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бирмд газар хөдлөв

Бирмийн төв хэсэгт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлийн төв нь Бирмийн хоёр дахь том хот Мандалайгаас 120 километрийн зайд байджээ. Гамшгийн учруулсан гарз хохирлыг хараахан тооцож амжаагүй байгаа ч Засгийн газрын эх сурвалжийн хэлснээр хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн бэртэж гэмтжээ. Мөн гүүрэн дээр ажиллаж байсан таван барилгачин сураггүй болсон байна.  
Гамшгийн үеэр газар хоёр ч удаа хүчтэй шилгээсэн бөгөөд хөрш Тайландын нийслэл Бангкокт хүртэл чичирхийлэл нь мэдрэгджээ. Бирмд хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдөлж, 75 хүн амь насаа алдаж байсан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан