Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2012 онд Монголын сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан баримтууд

1. 2012.01.03. “Хонгор” телевиз. Баянхонгор аймаг.

2012 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн, зураглаач Ж.Түвшинтулга нар “Спейшл майнз” ХХК хувиараа ашигт малтмал олборлогчдыг эрх мэдлээрээ дарангуйлж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжлахаар Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир” хэмээх алтны үндсэн чулуун ордны газар очсон байна.

“Хонгор” телевизийнхэн тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор “Спейшл майнз” ХХК-ны холбогдох ажилтнуудаас тодруулга авахаар очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь хэл амаар доромжлон, бороохойгоороо чичилж, камерыг нь булаан гэрэл, чихэвчийг нь эвдэлжээ. Түүгээр зогсохгүй тэднийг хүйтэн гэрт хоёр цаг гаруй саатуулан, хэл амаар үргэлжлүүлэн доромжилж, камерт байсан бичлэгийг нь устгасан байна. 

МСЭ болон “Глоб Итернэшнл” ТТБ мэдэгдэл гаргаж Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо /ОУСХ/ International Federation of Journalists /IFJ/-нд хандсан. Хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй.

Холбоотой мэдээлэл:

http://www.globeinter.org.mn/selfalerting/index.php?option=com_content&view=article&id=276:2012-03-12-08-44-10&catid=61:2010-09-01-14-24-23&Itemid=215


2. 2012.01.16. “TV9” телевиз. Улаанбаатар хот.

 ТВ-9 телевизийн нэвт­рүүл­гийн алба “Боршувуу” сайт­ын нэгэн нийтлэлийг дүрс­­жүүлэн эрэн сурвалжлах чиглэлээр “Детектив” хэмээх цуврал нэвтрүүлэг хий­сэн. Уг нэвтрүүлгийг бэлтгэсэн ТВ-9 телевизийн сэтгүүлчдэд Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж дарга, цэрэггүй бүгдийг нь нэг нэгээр нь байцаалтад дуудсан.

Холбоотой мэдээлэл:

http://www.news.mn/content/93876.shtml


3. 2012.04.12-13. Монголын мэдээ” сонин. Улаанбаатар хот.

             “Монголын мэдээ” сонины 2012 оны 4 дүгээр сарын 13-ны дугаарт Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхантай сэтгүүлч Б.Даваагийн хийсэн ярилцлага “Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу гэж боддог” гэсэн гарчигтай нийтлэгдсэн. Гэтэл Б.Жаргалсайхан болон түүний төлөөний хүмүүс ярилцлага авсан сэтгүүлчийг шөнөжин утсаар дарамталсаны зэрэгцээ “Монголын мэдээ” сонины редакцад нэвтэрч, сонин хэвлэгдсэн эсэхийг шалгасан, хэвлэх үйлдвэрийн гадаа машинтай хүмүүс зогсоож, сониноо авахаар ирж байгаа хүмүүсийг хянасан, худал хэлж, зарим шуудангийн салбараас “Монголын мэдээ” сониныг булаасан, худалдаж авсан зэрэг зохисгүй үйлдэл гаргасан.   

МСЭ, “Глоб Итернэшнл” ТТБ хамтарсан мэдэгдэл гаргаж Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо /ОУСХ/ буюу International Federation of Journalists /IFJ/-д хандсан. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид зөрчил гарсан даруйд тус сонины редакцад очиж нөхцөл байдалтай танилцан мэдэгдэл хийсэн.

Холбоотой мэдээлэл:

            http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1201328

            http://news.gogo.mn/r/103578

http://yahuu.mn/index_m.php?id=2724


4. 2012.07.28-29. “Sky TV”. Хөвсгөл аймаг.

 Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд 2012 оны зургадугаар сарын 28-29-ний шилжих шөнө сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд зарлахаар ажиллаж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг 2 залуу, 1 эмэгтэйгийн хамтаар телевизийн байранд орж ирэн шууд нэвтрүүлгийн эфирийг хааж, сэтгүүлч зураглаачдыг зодсон. Халдлагад 5 сэтгүүлч, 4 зураглаач өртжээ. 

Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1 , 2.5-т саасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг эрүүгийн хэрэг нь танхайрах зүйл ангийн догшин авирлаж, бүлэглэсэн гэх заалт юм. Мөрдөн байцаалтын хуулийн хоёр сарын хугацаанд шалгаж хэргийг прорукорт шилжүүлсэн. Прокурорын даалгавраар нэмэлт мөрдөн байцаалт хийж шүүхэд шилжүүлээд байна.

МСЭ мэдэгдэл гаргаж Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоонд /ОУСХ/ буюу International Federation of Journalists /IFJ/-д хандсан.

Холбоотой мэдээлэл:

http://www.youtube.com/watch?v=B1hnW40sEdg

http://news.gogo.mn/r/107604

http://uls.mn/medee/1659

http://www.news.mn/content/113072.shtml

http://uls.mn/medee/1659


5. 2012.08.20. МҮОНРТ-ийн захирал зодуулав. Өвөрхангай аймаг.

 Сумогийн их аварга Д.Дагвадорж өөрийн ах  Д.Сумъяабазарыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт халдсан. МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар цагдаад ямар нэгэн гомдол санал болон өргөдөл өгөөгүй.  

Холбоотой мэдээлэл:

http://www.inet.mn/?vfile=30&vmet_id=55608&vmet_main=860

http://www.sonin.mn/news/gemt-hereg/6266

http://www.medee.mn/main.php?eid=19171

http://ipost.mn/news/read/2815

http://www.news.mn/content/117792.shtml

http://niigem.zaluu.com/index_med.php?id=2284


6. 2012.09.13. “ТV8” телевиз. Улаанбаатар хот.


2012.09.13-ны 11 цагийн үед “ТV 8” телевизийн сэтгүүлчид сурвалжлага хийх гэснийхээ төлөө зодуулсан.

“BLUE SKY tower”-т ажилдаг нэг залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлага “ТV 8” телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар очсон. Гэтэл хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг орохыг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байрлуу нэврүүлжээ. “ТV 8” телевизийн сэтгүүлч Ж.Минжин гар утсаараа бичлэг хийж байтал солонгос, монгол хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч бүлэглэн зоджээ. Зодуулсан сэтгүүлчийн үс нь зулгарч гэмтсэн бөгөөд гар утсаа алдсан байна.

МСЭ-ийн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар дуудлагын дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан. МСЭ энэ талаар ОУСХ-нд хандсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа.

Холбоотой мэдээлэл:

http://news.zindaa.mn/w4w

http://mngtv.com/news/solongoschuud_tv_8_televizijn_sehtg_lchijg_zodloo/2012-09-14-3738

http://www.mass.mn/d/29579.html

http://www.unen.mn/content/14368.shtml

http://www.mglradio.com/main/index.php?document_srl=468709&mid=videonews


 7. 2012.09.28-29. “SBN” телевиз. Улаанбаатах хот

 SBN телевийн сурвалжлах группийн сэтгүүлч зураглаачид БЗД-ийн цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газар хууль зөрчин, цаг хэтрүүлэн ажиллаж байгааг сурвалжилж, шалгалт хийжээ.

Гэтэл “XO” баарны эзэн О.Ундрал цагдаа нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хамгаалалтын ажилтнуудаар сэтгүүлч, цагдаа нарыг зодуулж, мэргэжлийн эрхэнд нь халдсан. SBN телевизийн сурвалжлагч, зураглаач нарыг шалгалтаар очсон хоёр цагдаа нарын хамт баарандаа цоожилж, тухайн үед хийсэн видео бичлэгийг нь хүчээр устгахыг оролдон танхайрчээ.

Тус телевизийн зураглаач А.Амарсанааг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд SBN телевийн өмч 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий видео камерийг нь дахин ашиглагдахааргүй болтол эвдэлжээ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа.

Холбоотой мэдээлэл:

            http://www.24tsag.mn/content/20049.shtml

http://www.medee.mn/main.php?eid=21102

http://biznetwork.mn/content/8465

http://society.time.mn/content/19140.shtml

http://www.24tsag.mn/content/19977.shtml


8. 2012.11.01. “Paparatsi.mn” сайт. Улаанбаатар хот

2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр UB Palace-д болсон нэгэн үйл ажиллагааны үеэр ажлаа хийж явсан paparatsi.mn сайтын фото сэтгүүлчийг “Ice top” хамтлагийн дуучин Боогий буюу Коби зодож танхайрсан. Хохирогч цагдаагийн байгууллагад хандаад байгаа.

http://paparatsi.mn/l02


9. 2012.11.07 “BTV. Улаанбаатар хот

“BTV” захирал байсан Г.Баянжаргал нийгмийн даатгалын дэвтэрээ авах гэж өөрийн төрсөн ээжээ явуултал тус телевизийн хамгаалалтын албаны хүмүүс биед нь халдаж зодсон асуудлыг цагдаад хандан шалгуулж байна.

Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн фэйсбүүк хуудаснаас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан