Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУОХ-ны архив усанд автжээ


Лозанне дэх Олон улсын олимпын хорооны албан байранд  өчигдөр халаалтын хоолой хагарч ус алдсанаас байрны хонгилд байсан архив усанд автжээ. Энэ талаар ОУОХ-ын ерөнхий захирал Кристоф де Кепперийн мэдээлснээр Agence France-Presse агентлаг дамжуулсан байна. Усны түвшин зарим газартаа хоёр метр хүрчээ. Сүүлийн үеийн баримтуудаас 20-30 хувь нь л нэрвэгдсэн, түүнээс биш эртний баримт бичгүүд ОУОХ-ны  музейтэй хамт өөр байранд байдаг болохоор сүйдээгүй гэж Кеппер мэдэгдсэн байна. Энэ явдлаас болоод албан байрны интернет, утсан харилцаа бас ажилгүй болжээ. Тус байгууллагын 150 ажилтан өнөөдрөөс Лозанне дахь өөрийн байгууллагын өөр байранд нүүж эхэлсэн байна. Тус байрны зэргэлдээх зоогийн газар зэрэг хэд хэдэн байранд бас ус алдаж өнөөдөр түр хугацаагаар ажиллахгүй байжээ. Гамшгийн бүсэд засварын  100 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. ОУОХ-нд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан