Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ОЮУНБААТАР, Д.САРАНГЭРЭЛ НАР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРГАА ӨРГӨНӨ

Парламентад эзэнгүй суудлын тоо нэгээр нэмэгдэж зургаа болсон. Учир нь, МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзсан билээ. Тус намынхан нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг түүний оронд парламентад оруулж ирэхээр зэхэж буй.
СЕХ-нд ч энэ тухайгаа мэдэгдсэн байгаа. Ингээд түүнийг энэ сарын 20-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргүүлэхээр болж байгаа аж. Одоогоор түр завсарлуулчихаад буй УИХ-ын нэгдсэн чуулган энэ сарын 20-ны мягмар гарагт эхлэх юм. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болох эрхээ өвөртөлчихөөд буй Ц.Оюунбаатар хэзээ тангаргаа өргөх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд хэдийнэ үүссэн байгаа.
Түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад “Орон нутгийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр ярьж байгаа” гэсэн хариу өглөө. Юутай ч, энэ сард, намрын чуулганы үеэр шинэхэн гишүүдийн тоо хоёроор нэмэгдэх нь.  

0 Сэтгэгдэл
МАНАНГААСАА ГАРААД МАНСУУРЧИХСАН ЯВАА АРДЫН НАМ ГАНЦ Ч ЛИДЕР БАЙХГҮЙ ШАЛЬТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ч ҮГҮЙ,ГАНСАРСАН ТУЛГА ТОЙРСОН ЭМГЭД ХӨГШИД ЧАВГАНЦУУДЫН ХОВ ЖИВ,ХООСОН ЯРИАГААР УЛС ТӨР ХИЙХ ГЭЭД Ч ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.
Хамгийн их уншсан