Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар боксын холбоог удирдана

Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Хурлын үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Харин удирдах зөвлөлийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ. Харин энэ холбоог цаашид УИХ-ын гишүүн О.Содбилэг удирдахаар болсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба сонгогдлоо. Мөн энэ хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа цэгнэж “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд амжилттай оролцож, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгө, харин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт. Тиймээс ч холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
ene muu arhichin udirdaj chadahku Badaruugan hamaaku deer deeeeeeeee
Хамгийн их уншсан