Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын Ерөнхий ассамблей хүний эрхийн зөвлөлийн орнуудыг сонголоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр Хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүнээр 18 орныг сонголоо. Санал хураалтаар энэ удаа Хүний эрхийн зөвлөлд Аргентин, Бразиль, Габон, ХБНГУ, Ирланд, Казахстан, Кени, Кот-д’Ивуар, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан, БНСУ, АНУ, Сьерра-Леон, Черногори, Эстони, Этиопи, Япон улсууд орсон байна. АНУ энэ зөвлөлд хоёр дахь удаагаа сонгогджээ.
Хүний эрхийн зөвлөлийн дүрэм ёсоор аль ч улс орон хоёр дахь удаагаа зөвхөн нэг удаа л сонгогдох ёстой юм байна. Хүний эрхийн зөвлөлд Азийн 13, Латин Америк, Карибын тэнгисийн сав газрын найм, баруун Европын долоо, зүүн Европын зургаан орон ажиллаж байна. Хүний эрхийн зөвлөлийн орнууд гурван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2006 онд байгуулсан энэ байгууллага дэлхийн улс орнуудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаарч хяналт тавих үүрэгтэй юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан