Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай бизнесмэн эмэгтэй Буриадад авто осолд оржээ


Өчигдөр өглөөгүүр ОХУ-ын Эрхүү мужийн нутаг Александровын авто зам дээр 45 дахь км-т Усть-Балай тосгоны дэргэд монголын 48 настай иргэний жолоодож явсан "Toyota Ipsum" маркийн хагас ачааны машин мод тээвэрлэгч КамАЗ машинтай мөргөлдсөн осол гарчээ. Машины жолооч бэртэж гэмтээгүй ч машинд зорчиж явсан монголын иргэн 24 настай эмэгтэй бизнесмэн хүн бэртэж түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Монголын иргэд орос иргэдийн хамгийн их сонирхдог тэмээний ноосон болон арьсан хувцас худалдаалахаар ачиж явсан байна.
Ослын газарт ажилласан цагдаагийнхны анхны дүгнэлтээр монголын иргэний жолоодож явсан хагас ачааны машин өөдөөсөө ирж явсан мод тээврийн машины өмнөөс ирж мөргөсөн байна гэжээ. Ослын шалтгааныг хууль сахиулагчид үргэлжлүүлэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл
irj murgusun gene
hagas achaaniih ch bish l dee
Хамгийн их уншсан