Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхины эсрэг хууль олон мянган хүний амийг аварчээ

Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль манайд хэдхэн сарын дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Гэвч энэ хуулийн ач холбогдлыг төдий л ойлгохгүй байгаа хүмүүс хувь хүний эрх чөлөө гэдэг зүйлээ сөргүүлэн тавьж, маргалдсаар буй. Тэд олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор ямар үр дүнд хүрч болохыг бодитойгоор мэдэхгүй байгаа учраас өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буй юм. Тэгвэл тамхины эсрэг ийм хууль гарснаар олон зуун мянган хүний амь аврагдаж байгааг саяхан Америкт хийсэн судалгаагаар баталжээ. АНУ-ын Анагаах ухааны институтийн хийсэн судалгаагаар тамхины эсрэг хууль хэрэгждэг бүс нутагт зүрхний өвчлөл эрс тэр дундаа зүрхний шигдээс эрс багассан болохыг баримтаар нотолжээ. 2000 оноос хойш АНУ-ын муж улсуудын бараг тал нь байшин барилга дотор тамхи татахыг хориглосон хууль хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал Миннесота мужийн Маёо хотын 144 мянган иргэний эрүүл мэндийн байдал тамхины эсрэг хууль хэрхэн үр дүнгээ өгч буйг харуулжээ. Тус хотод 2002 оноос ресторан, зоогийн газар олон нийтийн газар тамхи татахыг хориглож эхэлсэн бөгөөд 2007 онд бүрэн тамхигүй хот болж чаджээ. Үүний үр дүнд Маёогийн иргэдийн дунд зүрхний шигдээсийн тохиолдол 33 хувиар, зүрхний өвчнөөр нас барах явдал 17 хувиар багассан байна. Үүнтэй ижил судалгааг Калифорнийн их сургуулийн судлаачид дэлхийн 33 оронд хийжээ. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон тэдгээр оронд тамхинаас үүдэлтэй зүрхний өвчин, цус харварлт, уушигны өвчлөл багассны дээр эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн тоо 15 хувиар цөөрсөн байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан