Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Turquoise Hill Resources” 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ

“Turquoise Hill Resources” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого 114 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр тус компанийн нэгж хувьцааны ногдол ашиг 12 центэнд хүрчээ. 2011 оны мөн үед “Turquoise Hill Resources”-ын орлого ердөө 7,3 сая ам.доллар байсан учир хувьцааны ногдол ашиг нэг хувьцаанд нэг цент л байсан юм.
Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компани гуравдугаар улиралд 55,3 сая ам.долларыг хайгуулд, 57,2 сая ам.долларыг худалдаанд, 18,3 сая ам.долларыг ерөнхий болон засаг захиргааны зардалд зориулан гаргасан хэмээн тайландаа дурджээ.
“Turquoise Hill Resources”-ээс гадна уул уурхайн хэд хэдэн компани гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцуулаад байна. Тухайлбал, “SouthGobi Resources” компани өнгөрсөн улиралд 54,6 сая ам.долларын алдагдалтай ажилласанаа мэдэгдээд байна. Тус компанийн орлого 60,5 саяас 3,3 сая ам.доллар хүртлээ унаад байгаа юм. Өнгөрсөн оны өдийд гэхэд “SouthGobi Resources” компани 55,9 сая ам.долларын ашигтай ажиллаж байжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан