Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхлийн тоглоом буюу “Хүүхэд цэрэг”

Хүүхэд бол манай ирээдүй, гэрэлт ирээдүй ч гэдэг. Тэд бага насандаа сурч боловсорч, тоглож наадаж л байх ёстой. Харамсалтай нь манай гариг дээр өнөөдөр 250 мянга гаруй хүүхэд тоглоомынхоо оронд галт зэвсэг, буу бариад байлдаж байна. Тэдний зарим нь Засгийн газрынхаа талд байлдаж байхад нөгөө зарим нь босогчдын талд, өрөөр хэлбэл хүүхдүүд өөр хоорондоо тоглоомон буугаар биш жинэхэн галт зэвсгээр байлдаж байна. Ийм хүүхдүүдийн дундаж нас 10-12 байгаа бол ийм байлдаан болж байгаа газруудад хамгийн ихээр тархсан АК-47 бууг эзэмшиж сурахад ердөө л 40 минут шаардлагатай байдаг гэнэ.
Сомалийн лалын шашны алан хядагч”Аль-Шабаб” бүлэглэлийн радио станц рамадан сарын баяр угтаж 10-17 насны хүүхдүүдийн дунд Коран судрыг уншлага, ерөнхий мэдлэгийн уралдаан зарлахдаа шагналд нь АК-47 автомат, гар бөмбөг, хэдэн зуун доллар гардуулж байна. Шагнал гардуулах үеэрээ “Аль-Шабаб” байгууллагын төлөөлөгч Мухтар Робоу “Хүүхэд өнөөдөр нэг гараараа мэдлэг олж авах ёстой бол исламыг хамгаалахын тулд нөгөө гартаа зэвсэг барих ёстой” гэж мэдэгдэж байгаа юм.

Байлдаж байгаа бахга насын хүүхдийн тоогоороо өнөөпдөр Африк тив толгой цохиж энд үндсэндээ 10 хүүхдийн нэг нь зэвсэг барьж байна. Тэдний дундаж нас 10-12 нас байгаа бол зарим зэвсэгт бүлэглэлд найман настай “дайчин”-тай ч тааралдана. Сомалид бол хүүхдүүд хүүхэдтэйгээ дайтна. Зэвсэгт бүлэглэлүүд нь охид хөвгүүдийг “цэрэгт татах” нь жилээс жилд нэмэгдэж байна. Өмнө дурдсан “Аль-Шабаб” бүлэглэлийн дайчдын бараг 80 хувь нь насанд хүрээгүй хүүхэд.
Магодишо дахь Хүний эрхийг хамгаалах төвийн хэвлэлийн төлөөлөгч Али Шейх Ясины  хэлж байгаагаар бол Сомалийн засгийн газрын цэрэгт ч 20 хувь нь хүүхэд байгаа гэнэ. Зарим нь бүр таван кг жинтэй автомат буугаа авч явахад ч хүнддэхээр насных байдаг байна. Харин Засгийн газар тэдэнд өдрийн 1,5 долларын цалин өгдөг байна. Өөр бас нэг аймшигтай зүйл нь засгийн газар тэдэнд хангалттай хоол тэжээл өгдөггүй. Сургуульд сурах тухай бол санахын ч хэрэггүй, яагаад гэвэл цэргийн алба ажил ихтэй, тэгээд ч олон мужид нь сургууль байхгүй. Уг нь НҮБ-ын баримтаар бол байлдааны ажиллагаанд 15 хүртэлх насны хүүхэд оролцуулах нь цэргийн гэмт хэрэг. 15 хүртэлх насны хүүхдийг цэргийн үйл ажиллагаанд оролцуулахыг хориглосон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид ердөө АНУ, Сомали хоёр улс л нэгдээгүй юм байна. Гарын үсэг зурж нэгдсэн орнууд ч биелүүлэхгүй байгаа нь дээр дурдсан баримтуудаас ил байна. Бүгд найрамдах Ардчилсан Конго, Чад, Судан, Угандагийн түшмэлүүд ч гэсэн хүүхдийг цэрэгт татаж байгаа. Төр засаг нь ингэж байхад босогчид бол бүр хамаагүй.

Өнгөрсөн зууны 80-аад оноос Угандагийн зүүн, хойд нутагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнд “Бурхны эсэргүүцлийн арми”-ийн босогчид бол хэдэн арван мянган хүүхдийг хулгайлж байлдаанд оруулсан. Нутгийнхан бага насны охид хөвгүүдээ аврахын тулд эхтэй нь хамт хот руу явуулж хонуулаад өглөө нь буцаадаг болж. Гэхдээ л “Бурхны эсэргүүцлийн арми”-ийн цэрэгт татаж байгаа хүмүүсийн 90 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байдаг.

“Цэргээс халах ажиллагаа”

Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа газруудад хүүхдүүд хэдэн янзаар цэрэгт ордог, Зарим нь амьдралаа дээшлүүлэх гэж сайн дураараа орох нь бий. Гэтэл алагдаж шархдахаас эхлээд өлсч цангах гээд бэрхшээл нь ойлгомжтой.
Нөгөө нэг хэсэг нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд босогчдод хүүхдээ алба хаалгана. Харин цаад эзэд нь хүүхдийг төрөлх тосгоноос нь, гэр бүлээс нь бүрэн ангижруулахын тулд хөршийг нь юм уу, төрөл төрөгсдөөс нь нэгийг алуулна. Нэгэнт ингэсэн хүүхэд эргэлт буцалтгүй “дайчин” болно. НҮБ-ын судалгаагаар “хүүхэд”дайчин”-ы бараг 40 хувь нь охидууд байна. Тэднийг алуурчин, тагнуул болгохоос гадна татвар эм болгоно.

Олон улсын байгууллагууд энэ орнуудын засгийн газарт хүүхэд-цэргийг ингэж золиос болгохгүй байх,  баривчлагдаж байгаа “босогч хүүхэд”-ийг хорих асуудлыг  анхаараачээ гэж уриалсан. Гэхдээ л тэд хуулийн ямар ч зөвлөгөө энэ тэргүйгээр нэг жилээс дээш  хорьчихно. Хүүхэд чухам өөрийг нь юунд буруутгаж байгааг ч мэдэхгүй. Ингэж цэрэг хүүхдийг халах ажиллагааг хэдэн жил дараалан хийсэн ч олигтой үр дүнд хүрч олон хүүхдийг хамарч чадахгүй байгаа юм. 1997 оноос эхлэн хүүхэд-цэргийн талаар бичиж байгаа хараат бус сэтгүүлч Жимми Бриггсийн хэлснээр бол хүүхдүүдийг цэргээс халах арга хэмжээнд охид нэг их хамрагдаж чадахгүй байна, учир нь тэд бас бэлгийн хүчирхийлэлд байдаг болохоор тэр гэнэ.
Тэр Ида Кармелитын түүхийг жишээ болгож байна. Шри-Ланкийн 17 настай энэ охин нас барсан ахынхаа өшөөг авах гэж “Тамил Иламыг чөлөөлөх барс” хөдөлгөөний эгнээнд орж. Шри-Ланкад энэ байгууллагынхан  засгийн газрыг дэмжигч сингалын буддистуудтай байлдаж  байсан хэрэг. Гурван жил болоод Ида тэднээс салж явахыг бодож. Харамсалтай нь босогчдын талаар мэдээлэл өгдөг хүмүүсийн нэрсийн жагсаалтад орчихсноор түүнийг баривчилж аваачаад бүлэглэн хүчирхийлдэг болсон байна. Тэгээд тэндээс зугтлаа ч гэсэн цаашид яаж амьдрах нь бас ойлгомжгүй, тэр бол байлдаж л чадна. Гэртээ эргэн ирээд сургуульд сурна гэдэг дайтаж байлдаж сэтгэлзүйн шархтай болсон ийм хүүхдүүдийн хувьд бараг бүтэхгүй зүйл.

Зэвсэгт мөргөлдөөнөөр хохирч байгаа хүүхдийн талаар хэн хариуцлага хүлээх вэ
Зэвсэгт мөргөлдөөнөөс болоод дэлхий даяар сая сая хүүхэд хохирч золиос болж байна. Тэд үхэж, амь алдаж, хүчирхийллийн золиос болж, сэтгэлзүйн шарх олж, үлдсэн амьдралаа хэрхэхээ мэдэхгүй болж байна. Засгийн газрын цэрэгт ч босогчдын талд ч ялгаагүй. Тэд хар багаасаа ийнхүү зэрлэг алуурчин, гэмт хэрэгтэн болж байгаа хэрэг.

Тэгээд үүнийхээ хариуцлагыг тэд яаж хүлээх юм. Үүнийг шийдэх гэж “Зэвсэгт мөргөлдөөний үе дэх хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг шүүх харилцаа” гэсэн илтгэлийг НҮБ гаргасан. 1992 онд Босни-Герцеговинод дайн болж бараг дөрвөн жил үргэлжилсэн. Энэ хугацаанд 10 мянган хүн нас барсны 1500 нь хүүхэд.


Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Лалууд эргүү мэдрэл муутай түүн дээр харууд нэмэгдэхээр бүр мэдрэл муутай юм болох юмаа.
yaasan emzeglemeer medee ve. Minii huuhed nas dainii ueiin tsereg bsan gej heleh bh da huurhiis
Хамгийн их уншсан