Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Өвөрхангайг зорилоо

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрээр тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтаа Арвайхээр, Уянга сумаас эхэлж, Уянга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, Соёлын төвийн барилга, хатуу хучилттай зам, цэвэр, бохир усны холболтын ажлын явц байдалтай танилцах юм байна. Түүнчлэн Уянга сумын Бадрал, Жаргалант багийн эрчим хүчний шугам, Нарийнтээл сумын Баянтээг багийн Бизнес үйлчилгээний төвийн нээлтэд оролцоно.
УИХ-ын дарга томилолтынхоо хоёр дахь өдөр Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ажилчдын 40 айлын орон сууцны нээлтэд оролцох аж.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан