Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон, Умард Солонгосын хэлэлцээр Улаанбаатарт эхэллээ

Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаарх БНАСАУ, Японы Засгийн газар хоорондын хэлэлцээр Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр орны засгийн газрын өндөр албан тушаалын хүмүүс өчигдрөөс эхлэн хоёр хоногийн хэлэлцээр хийж байна. Уулзалтад Японы гадаад хэргийн яамны Ази болон далайн асуудлаарх газрын арга Синсүкэ Сүгияма, Умард Солонгосын Засгийн газрын Японтой харилцаа тогтворжуулах хэлэлцээрийн газрын төлөөлөгч Сон Ир Хо  нар оролцож байна. Японы тал хүн хулгайлах асуудлын талаар тодорхой арга хэмжээ авахыг уриалж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан