Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернэтийн үнэ гурав дахин хямдарч, хурд нь хоёр дахин нэмэгдэнэ

Мэдээллийн технологитой холбоотой өөр нэг чухал шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ бол орон нутагт интернэтийн үнийг хямдруулж, хурдыг нэмэгдүүлэх асуудал.

Өнөөдөр аймгийн төвийн өрхийн 8%-д, сумын дөнгөж 1% нь л интернэтэд холбогдсон, товчхондоо бол орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна.

Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан нь юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ийнхүү энэ даваа гарагаас орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болно.  Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан