Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭРҮҮЛЧ СУРТАЛЧИЛГАА

Орон нутгийн сонгуулийг өмнө нь иргэд төдийлэн анзаарч, ач холбогдол өгдөггүй байлаа. Улстөрчид, намууд ч гэсэн тэгж их анхаарч байсан удаагүй. Хэд хэдэн талаараа энэ удаагийн орон нутгийн сонгууль яалт ч үгүй онцлог байна. Мэдээж, өвлийн ид хүйтэнд сонгуулиа явуулах болсон нь нэг онцлог. Хамгийн чухал зүйл бол сонгуулийн сурталчилгааны тактикууд өвөрмөц байна.

Эрхэм нэр дэвшигч өөрөө явж байна


Хэзээ ч хамаагүй /өглөө, өдөр, шөнө гэлтгүй/ хаалгыг тань тогшоод сурталчилгааны сонин, сэтгүүл, танилцуулга өгч далимд нь өөрийгөө танилцуулах эрхэм нэр дэвшигч цөөнгүй бий. Эсвэл орцонд тань отож, хүлээж байгаад гэртээ ортол дагаж яваад өөрийнхөө давуу талыг дурдаж, дэмжихийг хүсэх нь нэр дэвшигчдийн шалгарсан арга. УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр зун цаг байсан болохоор автобусны буудлаас гэрт хүргэдэг “сайхан сэтгэлтнүүд” дэндүү олон байсан. Гэхдээ хэдхэн хоног л ийм сайн хүмүүс байгаад сонгууль дуусахад гэнэт алга болов.
Энэ аргыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өргөнөөр ашиглаж суртал­чилгааны гол хэрэгсэл болгож байна. Харин “Хүйтэнд байнга хаалга үүд онголзуулаад...” гэж бухимдах хүн цөөнгүй. Тиймээс иргэдийн ая тухтай байдлыг алдуулахгүйн тулд зарим нэр дэвшигч орцонд хурал зарлаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, иргэдтэй уулзсан гэнэ. Цаг агаарын байдлаас болж эрхэм нэр дэвшигчид айл айлын хаалга тогшиж, өөрийхөө зургийг тарааж, иргэддээ хүрч явна. Гэхдээ иймэрхүү хүмүүс сонгогдсоныхоо дараа иргэддээ хүрч ажилладаг нь хэд билээ. Ямартай л, зарим айл сурталчилгааны материал манайх авахгүй шүү гэж бичээд хаалган дээрээ наасан байна билээ.

Гудамжны бүдүүлэг сурталчилгаа

Нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид сурталчилгааны самбар, телевизийн рекламаар хэрэлдэж байгаа нь энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог гэлтэй. УИХ, НИТХ-ын сонгуулиар нэг нэгнээ муулсан хар сурталчилгаа харьцангуй бага байсан. Гэтэл сонгуулийн жилийн сүүлийг мушгих орон нутгийн сонгуульд хар бараан мэдээлэл дэндүү газар авч байна. Гудамжинд гараад ахлхахад л үүнийг ойлгоно. Нэгдүгээр хорооллын төв зам дагуухь самбаруудыг уншаад үзвэл бүр ч тодорхой харагдана. Хоёр нам сөөлжүүлэн самбар хатгажээ. “Тэгэх үү, ингэх үү, тэгвэл ингэнэ шүү, ингэвэл тэгнэ шүү” гэж ээлжлэн эрээлжилсэн самбарыг хараад хэрэлдээд байгаа мэт сэтгэгдэл төрөв. Зөвхөн Сонгинохайрхан ч биш хаа сайгүй өлгөсөн самбарууд нэг нэгнээсээ хэрүүл гуйж, түүнд нь хариулт өгч, эргүүлээд өөрсдийгөө магтаж, буцаагаад бусдыг үгүйсгэсэн утгатай үгсээр дүүрэн. Сүүлдээ гудамжаар нэг хэрүүл харсаар байгаад бухимдах шинжтэй. Мөрийн хөтөлбөр, төлөвлөсөн ажлаа бичсэн самбар хайгаад олсонгүй.
Телевизүүдээр ч гэсэн үргэлж л тэр ч муу хүн, энэ ч муухай хүн гэсэн төлбөрт нэвтрүүлэг зай завсаргүй цацагдлаа. Тэртээ тэргүй иргэд бухимдалтай байхад гэрэл гэгээ төрүүлэхүйц мэдээлэл өгөхгүй хэд ч хонов.
Манай улстөрчид, улс төрийн намууд соёлтой болж, бохир аргаар биш цэвэрхэн шударга аргаар өрсөлддөг баймаар. Ийм соёл төлөвших нь яагаа ч үгүй байна гэж иргэд үзэж, эрхмүүдэд улам ч итгэх итгэлгүй болж байна. Энэ хэрүүл нь иргэд, сонгогчдоо соёлгүй, бүдүүлэг гэж ойлгож, хандаж, тэднийг доромжлоод байгаа юм шиг санагдлаа. Мэдээж ийм маягаар сурталчилгаа явуулах гэж их хэмжээний мөнгө төлж пиарчдын баг бүрдүүлж байгаа гэнэ билээ. Тэгэхээр эрхэм пиарчдыг эхлээд соёлд суралцуулмаар ч юм уу.
Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн соёлтой жишээнээс манайхан суралцах байж дээ. Үндэслэлтэй мэдээллээр шүүмжилж, явган хэрүүл хийхгүй, ялагдсан бол бие биедээ хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа ёс суртахууныг нь харсан л байлтай. Монголын улстөрчид, намууд нь иргэдийнхээ тархийг угаах хар бараан мэдээллээр бөмбөгдөж, мөнгөө төлсөн бол ямар хөгжим тоглуулахаа өөрсдөө мэднэ гэгчээр бүдүүлгээ гайхуулж байгаа нь харамсалтай. Энэ бол иргэдийг дэндүү басамжилсан үйлдэл.  

Л.Номин

0 Сэтгэгдэл
uurd chihshg yu ve haha soliortsiin toriin toloo ogotno gj
ardchilsan nam yalna
zsss tenegtdg bn shdee bugdiig ni 1 hun bichjee haha yavtsgui arga
MAHg uurd demjin
uurd chihshg yu ve haha soliortsiin toriin toloo ogotno gj
Mongol ardiin namd am jilt
Mongo ardiin nam uragshaa mongochuudaa Mongol ardiin namiig demjitsgeey ene ardchilsan nam oluulaa bolchihood mongo idehgeed bagman muuuuuuuu
Ene songuuld 21 aimgaaraa Mongol ardiin nam yeah bolnoo uragshaa
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан