Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Матар унасан согтуу эр

Австралид нэгэн согтуу эр матар унах гэж оролдсон хөгтэй ч  гэмээр явдал гарчээ. Азаар матар унагч эр амьд мэнд, хөлдөө шархтай хоцорсон байна.
Матар унагчийг Майкл Ньюман гэдэг 36 настай, Брүүм хотын оршин суугч гэнэ. Тэрээр уушийн газар орж, нэлээн согтож гарч ирснийхээ дараа ойролцоохь паркт байдаг матарны хашаа руу давж оржээ. Уг хашаанд 800 кг жинтэй, таван метр урт Фацо хэмээх матрыг тэжээдэг аж. Согтуу эр матрыг унаж давхих гэсэн боловч өрөөсөн хөлөө хазуулаад гэнэт ухаан орж, эргээд хашаа даван зугтсан гэнэ. Тэр шөнө сэрүүхэн байсан учир матар хөдөлж ядан, шөнийн зочноо тэгсгээд явуулжээ. Хэрвээ цаг агаар дулаахан байсан бол матар яавч түүнийг зүгээр явуулахгүй, ганцхан хазаад л аминд нь хүрч мэдэхээр байсан хэмээн паркийн эзэн ярьжээ. Матар унагч хөлдөө авсан шархаа эмчлүүлэхээр мэс засал хийлгээд, одоо эмнэлгээс гарчээ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан