Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ, Засгийн газраа орон нутаг нь хянадаггүй

Орон нутгийн сонгуулийн кампанит ажил төгсгөлийн шатандаа орж, санал өгөх өдөр хаяанд ирлээ.
УИХ-ын сонгуулиар өвдөг шороодож цөөнх болсон МАН  энэ удаа “АН ялаад ардчилал мөхлөө”, “Дарангуйлал эхэллээ” гэсэн малгай доор “Эрх баригчдад хяналт хэрэгтэй” гэж уриалж байна. Үүний цаана өнөөгийн УИХ, Шинэчлэлийн Засгийн газар, Нийслэлийн шинэ удирдлагын хийж эхэлж байгаа ажлыг чөдөрлөж, саармагжуулна гэдгээ ил цагаан зарлаж байна.
Ухаарвал нийслэлийн шинэ удирдлага “Хоггүй Улаанбаатар болно” гэвэл МАН-ынхан дүүрэг хороонд бэхжиж аваад хог тараагаад явах юм уу, хаашаа юм. Ойлгохгүй юм.
Хамгийн сонирхолтой нь “Аймаг, дүүрэг, суманд МАН ялбал эрх баригчдад хяналт тавина” гээд байгааг юу гэж ойлгох вэ.
Сөрөг хүчин бол парламентад, хууль тогтоох байгууллагад хяналт тавьдгийг бид өнгөрсөн 20 жилд бага багаар ойлгосон. Хуулиас гадуур асуудал хэлэлцээд батлах гээд байвал сөрөг хүчин түүнийг нь болиулдаг жишиг дэлхий дахинаа байдаг.
Хяналтыг тэгэхээр УИХ-д, НИТХ, аймаг дүүргийн хуралд хэрэгжүүлж болох нь. Гэтэл холбооны зохион байгуулалттай биш, нэгдмэл төртэй Монгол Улсын хувьд  байнгын ажиллагаатай парламент, гүйцэтгэх засаглал Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бүхэн нь төрийн байгууллагын шат дамжлага бүхэнд, нийслэл, дүүрэг, аймаг сум бүрт хэрэгжиж байх ёстой баймаар.
Тэгэхээр МАН-ын дэвшүүлээд байгаа хөтөлбөрөөр бол яах болж байна. УИХ-аас гаргаж байгаа шийдвэрийг МАН ялчихсан аймаг, дүүрэгт орон нутгийн ИТХ нь “Буруу байна аа, бид хяналтаа хэрэгжүүлж байна” гээд хэрэгжүүлэхгүй  байх уу. Монгол Улсын Засгийн газраас, нийслэлийн ЗДТГ-аас гаргасан аль нэг шийдвэрийг аймаг, дүүргийн Засаг дарга нь, ЗДТГ нь “Ингэж болохгүй ээ, энэ буруу байна” гээд ажил хэрэг болгохгүй, хэрэгжүүлэхгүй сууж байх уу.
Гүйцэтгэх засаглал, Засгийн газрын ажил бол Засгийн газар, аймаг дүүрэг, сум хороо гэсэн шат дамжлагаар шат дараалан захирах захирагдах ёсны дагуу “ГҮЙЦЭТГЭХ” зарчмаар явдаг ажил.
Тэгэхээр МАН-ын дэвшүүлээд, сурталчлаад байгаа хөтөлбөрийг аваад үзвэл орон нутагт МАН гараад ирвэл өнөөгийн УИХ, шинэчлэлийн Засгийн газар, нийслэлийн төр захиргааны байгууллагын бодлого, гаргаж байгаа шийдвэрийг чагталж, гацаах, үгүй ядахдаа саармагжуулах замаар аль болох ажил болгохгүй, ард түмэнд үр шимийг нь хүртээхгүй байх л явдал болж байгаа хэрэг бололтой.  
Түүнээс биш дээд байгууллагаас гаргаж байгаа шийдвэр бодлогыг доод шатанд нь хянаж шүүмжилдэггүй юм байна. Энэ бол ардчиллын үндсэн зарчим юм байна. Тэгэхээр МАН өнөөдөр УИХ, НИТХ дэх сөрөг хүчнийхээ үүргийг ч жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж чадахгүй, хуралдаандаа суухгүй яасан нь мэдэгдэхгүй алга болчихож  байгаа юм чинь, гүйцэтгэх үүрэгтэй, доод шатанд нь гарч ирвэл ёстой л “ямар ч шийдвэр гарсан хэрэгжүүлэхгүй байгаад нэгийгээ үзье” гэгч болох болов уу.
Ер нь, УИХ-ын сонгуульд ялагдсан МАН энэ удаа “Одоо ч дээд шатандаа ч дүүрч ээ. Харин одоо доод шатанд нь хэдэн албан тушаал эзэлж аваад, шинээр хийх гэж байгаа, эхлүүлж байгаа олны дэмжлэг хүлээхээр нааштай ажил бүхнийг нь чагтлаад, олон түмэнд хэрэгтэй юм мэдрүүлэхгүй байгаад байвал 2012 онд юу магад вэ” гэж л үзэж байгаа бололтой. Сонгуулийнх нь сурталчилгаанаас үзэхэд нээрээ тийм юм уу даа.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан