Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сард 852,6 мянган хүүхэд мөнгөө авна

Сангийн яам Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн “Хүний хөгжил сан”-гаас хүүхдэд өгөх 18.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ сарын 16-нд  Монголбанкинд шилжүүлжээ. “Хүний хөгжил сан”-гаас хүүхдэд мөнгө олгох журмаар Нийгмийн халамж, үйлчилгээний  ерөнхий газар сар бүрийн 15-ны дотор мөнгө авах хүүхдийн тоо, санхүүжилтийн хэмжээний талаархи мэдээллийг Сангийн яам, Монголбанкинд хүргүүлэх ёстой гэнэ.
Харин Сангийн яам сар бүрийн 17-ны дотор Монголбанк дахь Хүүхдийн мөнгө олгох тусгай дансанд хүүхэд бүрт мөнгө олгоход хүрэлцээтэй хэмжээний санхүүжилтийг байршуулах, Монголбанк сар бүрийн 20-ний өдрийн дотор арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхээр зохицуулагдсан байдаг аж. Засгийн газраас баталсан журамд “Хүүхдийн мөнгийг иргэний хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно” гэж заасан. Журмын дээрхи заалтын дагуу өнгөрсөн сард хүсэлтээ гаргасан боловч банкуудад давхар данс нээлгэсэн зэрэг шалтгаанаар санхүүжилтэд хамрагдаж чадаагүй 90.2 мянган хүүхдэд, нөхөж олгоход 1.8 тэрбум төгрөг буюу нийт 852.6 мянган хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоход 17.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр энэ сарын 20-нд арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгө бүрэн шилжиж байх гэнэ.

www.assa.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан