Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн цахилгааны үнийг нэмнэ

Монгол Улсад хэрэглэж буй нийт  цахилгааны зөвхөн 42 хувийг айл өрх хэрэглэдэг. Үлдсэн нь томоохон уул уурхай, үйлдвэрүүд. ОХУ-аас нэг киловаттыг нь 114 төгрөгөөр авдаг атлаа уул уурхайн компаниуд 88 төгрөгөөр тооцож төлбөрөө төлдөг аж. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв энэ талаар “Уул уурхайн компаниуд айл өрхтэй адилхан төлбөр төлдөг байж болохгүй. Эрчим хүчний зохицуулах хороонд уул уурхайн компаниудын цахилгааны үнэд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах талаар үүрэг даалгавар өгсөн” гэв. Уул уурхайн компаниудын цахилгааны үнийг нэмснээр цаашдаа айл өрхөөс авч буй үнийг нэмэхгүй тогтвортой байлгах боломжтой гэдгийг ч нэмж хэллээ.

www.assa.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан