Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурхан байдаг үгүйг мөрдөн шалгана

ОХУ-ын Омск хотын гэрэл зурагчин Василий Мельниченко Мөрдөн байцаах албанд хандаж ер бусын хүсэлт тавьсан байна. Тэрээр өөрийн “Facebook” хуудсанд тавьсан өргөдөлдөө Бурхан үнэхээр байдаг эсэхийг мөрдөн шалгаж тогтоож өгөхийг хүссэн гэнэ.
Гэрэл зурагчин өргөдөлдөө “1988 онд өөрийг нь төрсний дараа загалмайлахад сүмд  Зөвлөлтийн үеийн 10 рубль төлсөн. Тэгэхдээ бурхнаас өөрийг нь ивээлдээ авч, сайн сайхныг өгөөсэй, гэр бүлийнхэнд нь үргэлж тусалж байгаасай гэж хүссэн.  Хэдийгээр ингэж загалмайлуулсан ч бурхан түүнийг ивээлдээ аваагүй. Үүнээс хойш нас биед хүрч жил бүр сүмд очсоор, өргөл барьц өгч, ном судар, лаа худалдан авахад  15 жилийн хугацаанд лавтай 400 доллар өргөсөн. Гэтэл бурхан надад  сайн сайхан, аз жаргал өгөөгүйгээр үл барам таагүй явдал, өвчин эмгэг тохиолдож байсан” гэж гомдолложээ. Гэрэл зурагчны өмгөөлөгч Сурен Аванесян ч “Тэр үүнийг залилангийн хэрэг гэж үзэж байна. Хууран мэхлэх замаар өргөл барьц, татвар авсан болж таарна. Тиймгүй юм бол бурхан гэж байхгүй ээ гэж хэлэх ёстой байсан. Тэгэхээр ингэж хэлээгүй нь хууран мэхэлсэн болж таарч байна” гэсэн байна. Энэ нь сүм хийд түүнийг сэтгэлзүйн хувьд мэхэлж, харин ч хөрөнгөөр хохироож байгаа хэрэг гэсэн байна. Ингээд Василий Мелниченко Оросын Мөрдөн байцаах албаны тэргүүн Александр Бастрыкинд “Бурхан үнэхээр бий эсэхийг мөрдөн шалгаж тогтоож өгнө үү гэж ханджээ. Гэрэл зурагчин өргөдөлдөө Таны удирдаж байгаа байгууллага бурхан байгаа эсэхийг мөрдөн шалгаж тогтооно гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр байдаг юм бол Үнэн алдартны шашны сүм хийд нь түүний төлөөлөгч гэсэн үг. Харин   бурхан байхгүй гэх юм бол  Оросын үнэн алдартны шашны сүмийн тэргүүнийг залилан мэхэлсэн хэргээр хариуцлагад татуулахаар дахин өргөдөл бичнэ. Таны мэргэжлийн ур чадвар, иргэний эр зориг түүхэн дэх хамгийн том энэ асуудлыг  хуулийн дагуу мөрдөн шалгаж тогтооно гэдэгт итгэж байна” гэж  бичжээ.
Business FM-д өгсөн ярилцлагадаа Мельниченко “Хэрэв бурхан байдаг бол нийгэм, олон түмэн  итгэж л байхаас. Харин үнэхээр байгааг нь  тогтоосноо Мөрдөн байцаах алба нотлох хэрэгтэй. Гэтэл бурхан байхгүй, бурхан Мөрдөн байцаах алба хоёрын хооронд ямар нэг сүлбээ харилцаа байхгүй л бол түүнийг залилангийн хэгээр мөрдөн шалгах болж байна. Ганц би ч биш олон хүн түүнд итгэж найдаж, өөрийгөө даатган багагүй мөнгөө өгч байгаа шүү дээ” гэжээ.
Тэр бас “Саяхан мөрдөн байцаагчид сүмд дуу дуулсан “Pussy Riot” хамтлагийг гэгээн эцгийг доромжилсон гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ нь бурхан, гэгээн эцэг гэж байдаг гэсэн үг болж таарч байна. Харин миний хувьд ийм нотолгоо алга.Тэгэхээр энэ бүхнийг ялгаж тодорхой болгож өгөх нь Мөрдөн байцаах албаны үүрэг” гэсэн байна. Юутай ч иргэн хүн өргөдлөө өгсөн болохоор төрийн байгууллага тодорхой хугацаанд шалгаж барагдуулах л болж байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Ер нь эрж олох л хэрэгтэй дээ. Манай Будда ч гэсэн хаана байгаа юм бол
dhahaha
Хамгийн их уншсан