Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллав

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдхүүнийг өндөржүүлсэн болон албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид сонгуулийн санал хураах өдөр  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийслэл, аймаг, сум орон нутгийн  санал авах байранд цагдаагийн З645 алба хаагч ажиллаж байгаа аж. Нийслэл хотод 2230, хөдөө орон нутагт 1415 алба хаагч  хэв журам сахиулж, санал авах байрны аюулгүй байдлыг хамгаалж байна.
Мөн санал авах байрны орчим гудамж, талбайд цагдаагийн  машинт болон явган эргүүл хяналт тавьж нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бие бүрэлдхүүнд Сонгуулийн хуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн  тухай мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх  ажилтан  бэлэн байдалд ажиллаж байгаа гэнэ.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан