Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замын эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар төмөр замын харьяа эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлжээ. Үүгээр төмөр замын харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойрын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийнх нь мэдэлд шилжүүлсэн байна.  Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2011 оны тавдугаар хуралдаанаар нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяанд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан юм. Энэ дагуу Засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа нэгдсэн эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан