Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орох оронгүй 150 сая хүүхэд


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцийг НҮБ батлаад 20 жил өнгөрч байгаа ч манай гараг дээр 150 сая хүүхэд орох оронгуй гудамжаар гэр орон хийж, траншейны нүхэнд амьдарч байна. Эдний тал нь Латин Америкийн улс орнуудад байгаа бол Азид гудамжны даруй 30 сая хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн хувь  нэгэнт л гэр орон байхгүй болохоор ямар ч баримт бичиггүй, сургууль соёлгүй. Тэдний хувьд хоногийн хоолоо хулгай луйвраар л залгуулдаг боловч тэдэнд үйлчлэх хууль аль  ч улс оронд  бас байхгүй.
НҮБ-ыг Хүүхдийн эрхийн конвенц л тэдний хувьд олон улсын цорын ганц баримт бичиг. Уг нь энэ конвенцид АНУ, Сомали хоёрхон улс нэгдээгүй ч хэрэг дээрээ энэ хүүхдүүдийн талаар анхаарал тавьдаг орон бараг байхгүй гэхэд болно. Харамсалтай нь эцэг эхийн хайр халамжаас хол, ирээдүй нь маш бүрхэг энэ багачуул энэ конвенци өөрсдийнх нь тусын тулд үйлчлэх ёстой гэдгийг бас мэдэхгүй.
Үүний зэрэгцээ хүүхдийн хүчирхийлэл өсөөр байгааг НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн сангийн судалгаа харуулж байна. Зөвхөн орост гэхэд л жилд хүүхэдтэй холбоотой 126 мянган гэмт хэрэг гарч байна.










Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан