Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
“ЦЭНХЭР” НЬ УЛАЙЖ, “УЛААН” НЬ “ЦЭНХЭРТСЭН СОНГУУЛЬ

Аймаг, нийслэлд сонгуулийн 215 хэсгийн хороонд ирц хүрээгүй байна

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дууслаа. Гэвч орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн гараагүй байна. Улс төрийн зарим намын хувьд хэсгийн хороодод ажилласан ажиглагчаараа дамжуулж авсан мэдээллээ сонгуулийн санал хураах хуулийн хугацаа дууссан мөчөөс олон нийтэд хүргэв. Гэхдээ энэ бол эцсийн дүн мэдээ биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооныхон мэдээлэл хийх болов уу гэсэн хүлээлт ч өчигдөржингөө үүслээ. Гэвч тэд мэдээлэл хийсэнгүй.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль өвлийн улиралд болж байгаа учраас хамгийн их санаа зовоосон зүйл нь сонгуулийн ирц байв. 5.4 тэрбум төгрөг төсөвлөж, энэ удаагийн сонгуулийг зохион байгуулсан. Тиймээс сонгогчийн ирц хүрээгүйгээс энэ хэмжээний мөнгө салхинд хийсэх вий гэж татвар төлөгч иргэд санаа зовж байгаа. Сонгуульд зарцуулсан дээрхи хэмжээний мөнгийг багаар бодоход хүүхдийн таван цэцэрлэг эсвэл гурван сургууль барих боломжтой. Тэр ч үүднээс татвар төлөгч бидний санааг зовоож байна.  
Урьдчилсан дүнгээр 21 аймагт гэхэд сонгуулийн зургаан хэсгийн хороонд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн бол 21 хэсгийн хороонд ирц хүрээгүй гэсэн мэдээллийг аймгуудын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргаас авлаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт сонгуулийн 27 хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах нь.
Тэгвэл урьдчилсан дүнгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн сонгуулийн 188 хэсгийн хороонд ирц хүрээгүй байна. Улсын хэмжээнд сонгуулийн 2010 хэсгийн хороо ажиллаж, сонгогчдоос санал авсны 215-д нь дахин санал хураана гэсэн үг.
Мэдээж, дахин санал хураах учир наад зах нь сонгуулийн хороо, хэсэгт ажиллах хүмүүсийн цалин хөлс, саналын хуудас хэвлэх гээд зардал гарах нь тодорхой. Юутай ч, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар  долоо хоногийн дотор дахин санал хураах ажлыг зохион байгуулна.      
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, Завхан, Өвөрхангай аймаг өмнө нь “цэнхэр”-ийг дэмждэг байсан бол энэ удаад “улаан”-ыг сонгожээ. Увс, Төв, Ховд,  Булган, Орхон “улаан” байснаа “цэнхэр” аймгийн тоонд орлоо.
Ерөнхийдөө энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН, УИХ, НИТХ-ын сонгуульд гаргасан амжилтаа бататгав бололтой.
Харин МАН-ын хувьд орон нутгийн сонгуульд АН-ын өмнө орж чадсангүй. МАХН, МҮАН, ИЗНН гэх мэт нам нийслэл болон орон нутагт хэдэн суудал авсан,  ямар амжилт гаргасан тухай мэдээлэл таг чиг л байна. СЕХ-ноос албан ёсоор мэдээлэл хийсний дараа эдгээр улс төрийн хүчин үгээ хэлэхээр зэхэж буй гэнэ.    

НИЙСЛЭЛИЙН 188 ХЭСГИЙН ХОРООНД ИРЦ ХҮРСЭНГҮЙ

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн 357 хэсгийн хорооноос 188-д нь сонгогчийн ирц хүрээгүй байна. Тиймээс эдгээр хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах ёстой.  Хэдийгээр сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч дээрхи ирц хүрээгүй хэсгийн хороод Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийнх аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд хэсгийн хороодын 50 орчим  хувьд нь ирц хүрээгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг нийтэд зарласны дараа долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулахаар хуульчилсан байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан