Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЭС, ЦАЙРЫН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ БУУРЧЭЭ

Манай экспортын 91 хувийг ашигт малтмал эзэлж байна. Өнгөрсөн сарын байдлаар зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмалын экспорт 16 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн зах зээлд үнэ нь бага зэрэг хямдарсантай холбоотой. Өнгөрсөн сарын сүүлчээр нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээлд 7720 ам.доллар болсон. Иймд өмнөх сараасаа зургаан хувиар буурчээ. Харин нэг тонн цайрын үнэ 1855 ам.доллар болж буурав. Үүнийг есдүгээр сарынхтай харьцуулбал 12 хувиар хямдарсан юм. Судлаачид эдийн засгийн хямралаас гадна зах зээлд цайр илүүдэлтэй байгаа тул үнэ нь хямдрах нэг шалтгаан болсон гэдэг. Мөн сүүлийн жилүүдэд мөнгөжөөгүй алтны экспорт буурсан хэвээр байгаа. Тухайлбал, алтны борлуулалт 39 хувиар буурсан үзүүлэлт бий. Энэ нь манай улсын алт олборлолтын хэмжээ буурсантай холбоотой. Харин үнийн хувьд хямралын нөлөөгөөр үнэ өсөх магадлалтай гэж байгаа юм. Бас жоншны экспорт ч зургаан хувиар буурсан байна.    

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан