Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-аас эргүүлэн татна


Өчигдөр буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сурталчилгааныхаа явцад иргэдийн санал худалдан авах талаар мөнгө тараасан эсэхийг тус аймаг дахь тойргийн хороо шийдвэрлэсэн асуудлыг хэлэлцсэн байна. Өдөржин хуралдаж шөнийн 23,30 цагт дууссан хуралдаанаас МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэдний шадар туслах, ухуулагч нар сонгуулийн хууль тогтоомж зөрчин сонгогчдод бэлэн мөнгө тараасан, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан зөрчил гаргасныг шүүх тогтоож, УИХ-ын сонгуулын 15 дугаар тойргийн хорооны 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас үр дагаврын асуудлыг СЕХ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзээд нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангахаас татгалзсан байна.
Ийнхүү Захиргааны хэргийн шүүх МАН-аас нэр дэвшигчдийг буруугүй гэсэн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг  мөнгө тараасан, сурталчигаандаа насанд хүрээгүй хүн оролцуулсныг нотолсноор  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-аас эргүүлэн татах болж байна. Энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх юм.

0 Сэтгэгдэл
uur gazar ene 2yn tald shiidegdlee gej unshsan ali ni zuv yum be
Хамгийн их уншсан