Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Азийн чоно”-ын хохирогчид ХЭҮК-т ханджээ

Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн метилийн спирттэй архинд хордож эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн төлөөлөл Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна. Энэ хэрэгт буруутай хүмүүс гэхээ хүлээж, өдгөө ял эдэлж байгаа ч иргэдэд учирсан хохирлоо бүрэн барагдуулаагүй гэнэ. Тухайн үед метилийн спирттэй архи ууснаас 15 хүн амиа алдаж, 30 орчим хүн эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Хохирогч болон амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд шүүхийн шийдвэрээр “Азийн чоно” компани оршуулга болон эмчилгээний зардал өгөөд өнгөрсөн.
Харин энэ удаад хохирогчид сэтгэл санааны хохирлоо тооцуулж, барагдуулж авахаар ХЭҮК-т хандсан байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан