Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг эрийн бие дээр Монголын далбаа шивээстэй

Энэтхэгийн иргэн 67 настай Риши дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд орохоор сонин арга сэдэж олжээ. Тэр өөрийнхөө бие дээр дэлхийн 220 улсын төрийн далбааг шивүүлж энэ номд бүртгүүлэн Гиннес Риши нэр авсан байна. Ришигийн нүүрэн дээр Канад, АНУ, Энэтхэг, Англи, Кипр болон Энэтхэгийн Конгресийн далбаа бий. Бусад далбаа биеийнх нь өөр хэсгүүдэд байгаа гэнэ. Энэ бүхнийг шивүүлэхийн тулд өвгөн гурван жил зарцуулж, 19 мянган доллараа үржээ. Тэрээр улс орнуудын далбаанаас гадна гэдсэн дээрээ дэлхийн газрын зураг шивүүлсэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан