Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч дарсыг таних аргыг гаальчид сурчээ

Манай улсад импортлож байгаа дарсны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хуурамч дарс оруулж ирэх тохиолдол  гарч байгаа тул гаалийн байгууллагаас дарсны экспортоор тэргүүлдэг Францын Элчин сайдын яаманд хандаж дарсны талаар сургалт явуулах хүсэлт гаргажээ. Үүний дагуу энэ амралтын өдрүүдэд  Францын Элчин сайдын яаманд дарсны талаар сургалтыг гаалийн байцаагч нарт зориулан зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, дарс импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ. Сургалтыг Бээжинд дэх Францын Элчин сайдын яамны мэргэжилтэн явуулж, дарсны тухай ерөнхий ойлголт, Франц  улсын эдийн засагт эзлэх байр суурийг тоон үзүүлэлтээр үзүүлж, гаднах байдлаар жинхэнэ дарсыг хуурамч дарснаас таньж ялгах, Франц улсаас хэрэгжүүлж буй хяналтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан