Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саяны нурууны аргаль


Монгол Оросын байгаль хамгаалагчид Алтай, Саяны нуруу, хил залгаа нутаг дахь аргаль угалзыг аравдугаар сарын 7-ноос энэ сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд хамтран тоолж дүнгээ нэгтгэсэн байна. Энэ хугацаанд хоёр тал энэ бүсийн өөр өөрийн нутагт байх Сайлаг, Чихачев, Цагаан шивээт, Мөнгөн тайгын уулс дахь аргалыг тоолжээ.
Тооллогын дүнгээр нийт 1948 аргаль угалз  байгаагийн 1521 нь монголын нутагт, 427 нь Оросын нутагт байгаа гэсэн дүн гарчээ. 2009 онд энэ бүсэд 1200, 2010 онд 1700 орчим аргаль угалз байжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан