Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛД ҮЛДСЭН 22 МАЗААЛАЙГ ҮРЖҮҮЛЖ, ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ


“Дэлхийн дулаарал туйлын цагаан баавгайд л сөргөөр нөлөөлнө гэж боддог хүмүүс байж болох юм. Гэтэл түүнээс илүү говийн баавгай буюу Монголын мазаалайд хамгийн түрүүнд хор хөнөөлийг мэд­рүүлнэ” гэж Америкийн шинж­лэх ухааны сэтгүүлд бич­жээ. Цаг агаарын хэм алгуурхан хэдий ч нэмэгдэх ту­сам говийн ус, ургамлын хэмжээ багасч, мазаалайн идэх хоол хорогдсоор байгаа нь сэтгэл түгшээж байна. Ялангуяа өвлийн ид хүйтэн ирж буй энэ үед ичээндээ орох ёстой баавгай өвлийг өнтэй давах хүнсээ нөөцөлдөг. Өндөр илчлэгтэй хоол базаах мазаалайн ажил намраас на­март илүү урт хугацаанд үр­гэл­жилж, жилээс жилд хүнсний хэм­­­­жээ багассаар байна. Ма­заалай нь ургамлын иш, үндэс, жимс, үр болон говийн зарим шавж, мэрэгч амьтдаар хооллодог.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд говийн амьтдын хүнсний олдоц багасч, тэжээл­лэг хоол ховорджээ. Учир нь, олон жил ган тохиож 1993-2007 оны хооронд жилийн хур тунадасны хэмжээ 100 мм байснаа хоёр дахин багассаныг судлаачид хэллээ. 14 жилийн ган гачиг мазаалайн биеийн онцлог болон нөхөн үржихүйн явцад ямар нэг байдлаар нөлөөлсөн нь тодорхой. 2007 оноос хойш говийн бүст ган болохоо больж, уур амьсгал сайжирсан ч хур тунадасны хэмжээ жилээс жилд буурч байгааг төв Азийн мэдээллийн сайт “Eurasianet” мэдээллээ.
Тэдний мэдээлэлд дурд­санаар манай говьд найман эм, 14 эр нийт 22 мазаалай үлджээ. Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га тал­байн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байгаа аж. Хэдхэн жилийн өмнө 50 гаруй мазаалай байсан ч дэлхийн дулаарал болон бусад шалтгаанаар хоёр дахин хорогдоод байна.

Дэлхийн өөр хаана ч байхгүй энэ төрөл зүйл 22-хон болсон нь бид хамгаалах, үржүүлэх ажил хийх ёстойг харанга дэлдэн сануулна. Монгол Улсын Ногоон хөгжил, байгаль орчны яам 2013 оныг говийн баавгай мазаалайн жил болгожээ. Энэ үеэр мазаалайд олон нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтээрээ хамгаалах ажлыг өрнүүлэх юм. Мэргэжлийн байгууллагууд ч үүнд хамрагдана. Тухайлбал, баавгайнуудыг тоо толгойгоор бүртгэх, зураг мэдээллийг авч, тодорхой цэгүүдэд GPS радио төхөөрөмж байршуулах юм. Ингэснээр мазаалайн амьдарч байгаа газар нутгийн бүсийг тогтоож, амьдрах хэвшлийг тодорхойлох боломж бүрдэнэ.
Мазаалай баавгайг хам­гаалах чиглэлээр тодорхой ажил хийж байжээ. Хавар, на­­мартаа ган гачиг ихтэй үед идэш тэжээл онцгой шаард­лага­тайг судлаачид ил­рүү­лээд тодорхой цэгүүдэд нэ­мэлт тэжээл, хүнсний сав байр­шуул­жээ. Мазаалайн ичээ­нээс гарах, төллөх болон ган га­чигтай үе тохиоход дээрх савыг хүнсээр дүүргэдэг болсон байна. Тухайлбал, ургамлын гаралтай тэжээл, амин дэм, өөх тосон бүтээгдэхүүнийг өгдөг. Энэ нь тодорхой хэм­жээнд ач холбогдолтой ч мазаалайн тоо толгойг хам­гаалахад хангалттай үр дүн өгөхгүй байгаа аж.

Учир нь, хилийн цэргийн застав, зарим суурин газрыг байгуулахад говийн булаг шанд, баянбүрдийг түшиглэнэ. Гэтэл тэдгээр баянбүрд нь мазаалайн амьдарч бай­сан орчин учир тэндээс дай­жихаас өөр аргагүй болдог байна. Зарим цагт ган, зуд то­хиолдвол нутгийн малчид дархан цаазат бүс рүү нэв­тэрч баянбүрд ба­раад­даг аж. Үүнээс болж го­вийн баавгай тогтвортой ну­таг­лах нөхцөл бүрд­дэггүйг тог­тоожээ. Түү­­­нээс гадна мазаалайн үржил, хөгжил муу байгаад хэтэрхий өргөн газар нутагт/Их говийн дархан цаазат бүсийн 2.1 сая га/ тархсантай холбоотой. 50 гаруй байснаа цөөрч 22 болсон мазаалай өм­нө­хөөсөө ч урт замыг туулж нөхөн үржилд орох шаардлагатай болж байгаа юм. Тиймээс мазаалайнууд амьдрах, нөхөн үржих бичил орчинг /1.5-2 га/ үүсгэж өгөх шаардлагатай гэнэ. Монголын говьд эртний амьтад үүсч, өсч үржиж, мөх­­сөн гэдэг төдийгүй тэр үед мазаалайн төрөл амьдарч байсан ч гэж үздэг. Мазаалай бусад баавгайн төрлөөс хавьгүй эрт буюу 500-700 жилийн өмнө үүсчээ. 2010 оны “Говийн баавгай төсөл”-д дурдсанаар ма­заалай  баавгайн төрөл дот­роо хамгийн дасан зохи­цох чадвар сайтай нь аж. Тод­руулбал, өвлийн хүйтэнд дунджаар -34 хэм зуны оргил үед +46 хэм хүртэл халуунд амь­дарч чаддаг тэсвэртэй амьтан. Дэлхий нийт төдийгүй мон­голчууд мазаалайг 1950 он хүртэл мэддэггүй бай­жээ. Улаан номонд орсон мазаалайг судлах ажил 1950-аад онд эхэлж, сүүлийн нэгэн жа­ранд л бидний танил болжээ. 1953 оноос мазаалайг агнахыг хориглож, дархан цаазат амьтан болгосон билээ. Монгол Улсын өмнөд хэсэг Алтайн өвөр говийг мазаалайн гол амьдрах орчин гэж үзээд 1975 онд Их говийн дархан цаазат газар болгон хамгаалалтын захиргаа байгуулж байлаа. 1991 онд ЮНЕСКО дэлхийн хүн, байгалийн шим мандлын дархан газрын сүлжээнд бүртгэсэн бол хожим УИХ-аар дархан цаазат газрын эрх зүйн орчныг баталгаажуулжээ. Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хийх ажил дээрх үйл ажил­лагаанд ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Гэвч эгэл иргэн, нутгийн оршин суугчдын амьд­ралын зан үйлээс хамаарах зүйл байгааг бодож үзэх ёстой. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгалийн нэгэн төрөл зүйл мөхлийн ирмэгт тулсныг сонордуулах нь ч мазаалайн төлөөх нэгэн үйл хэрэг. Нас бие гүйцсэн эр ма­заалайг шармаахай гэдэг бол эмийг нь эвш хэмээдэг. Хоёр жилд нэг удаа төллөж, ихэнхдээ ихэр аламцаг /үр төл/ төрүүлдэг бай­на. Шар­маахай нь зун хү­рэн бор өнгөтэй, өвөлдөө бор саарал зүстэй болдог. Хү­зүү, хөл нь их биеэсээ ба­раан өнгөтэй, хүзүүнийхээ угт цайвар толботой байдаг. Ма­заалайн биеийн дундаж жин 90-100 кг байдаг бол урт нь 150 см, өндөр нь 80-90 см байдаг.

1 Сэтгэгдэл
bayrlalaa
Хамгийн их уншсан