Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэнтэй ч юм бүү мэд тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

Украйны тал Оросоос худалдан авадаг шатахуунаас аль болох бага хамааралтай болох, хэтдээ бүрэн бие даах зорилгоор эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өөрийн гэсэн олборлох тавцан ажиллуулж эхлэх хүртэл олон арга хэмжээ авч байгаа. Гэвч тусгаар болоход чиглэсэн, улс орны бүх нөөц боломжийг дайчилсан ажил болгоныг далимдуулан луйвар хийгчид олон гарч ирдэг. Үүний нэг нь өчигдөр Украйны засгийн газрын байгуулсан гэрээ болж байгаа бололтой.

Уг нь Украйны Засгийн газар нь Ерөнхий сайд Н.Азаров, Эрчим хүчний сайд Ю.Бойко нарыг байхад Испанийн “Gas Natural Fenosa” компанитай шингэрүүлсэн шатдаг хий хүлээн авах усан боомт барих 1,1 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэтэл “Gas Natural Fenosa” компани нь Украйны засгийн газартай ямар ч гэрээ байгуулаагүй төдийгүй, өөрийн нэрийн өмнөөс гарын үсэг зураг эрхийг хэнд ч өгөөгүй гэж мэдэгджээ. Тэгэхээр Украйны засгийн газартай тус компанийн өмнөөс гэрээ байгуулсан Сарда Бонвеи гэгч нь хэн болох нь ойлгомжгүй болж орхив. Улмаар тус компани нь байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Хэн гээч нь гэнэт гарч ирээд Украйны нэг тэрбум ам.долларыг “идэх” гээд байгаа нь ийнхүү тодорхойгүй үлдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан