Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн ах луйврын хэрэгт сэрдэгдэв

АНУ жил болгон Афганистаныг сэргээн босгоход тэрбум гаруй долларын буцалтгүй тусламж үзүүлж байдаг. Афганистаны ард түмэнд зориулагдсан энэ их хөрөнгийн дийлэнх нь эзэндээ очилгүй замдаа замхархдаг тухай яриа гараад удаж байгаа. Наад захын жишээ гэхэд “Kroll Associates” компанийн хараат бус аудитын байгууллага Афганистаны хамгийн том банк болох “Кабул” банкинд аудитын шалгалт хийгээд тун ч таагүй дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн ах оролцсон луйврын үр дүнд тусламжийн мөнгөнөөс 900 сая ам.доллар хэнд очсон нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон аж. Бүр нарийвчилбал Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн ойрын хамаатан 19 хүний толгойлсон хуулийн ба бие хүн төлөөлсөн этгээдүүд Америк тэргүүтэй орнуудаас өгч байгаа тусламжийн 98 хувийг өөрийн нэр дээр бэлэн мөнгөөр авч замхруулжээ. Махмуд Карзайн хамаатны нэг хүний офисоос 114 ширхэг хуурамч компанийн тамга, тэмдэг лиценз илрүүлсэн байх юм. Америкчууд энэ бүхнийг мэдэхгүй биш мэдэхийн сайнаар мэдэж байгаа ч гэлээ Америкийн талыг баримталсан өөр хүчин байхгүй болохоор зөв харж инээж буруу харж ярвайсаар тэвчээд байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
гарчигийг нь хараад манай ерөнхийлөгч гэж бодлоошд ккк
Хамгийн их уншсан