Метрогоор зорчсон нүцгэн хүүхэн
2012 оны 11 сарын 30

Австрийн нийслэл Вена хотын метрогоор өглөөгүүр зорчиж явсан хүмүүс нэгэн хачин үзэгдлийн гэрч болжээ. Галт тэргэнд өвдгөө хүрсэн урт түрийтэй савхин гутлаас өөр хувцасгүй нүцгэн эмэгтэй Kardinal-Nagl-Platz өртөөнөөс орж ирээд сандлуудын хооронд зогсч хэдэн буудал яваад нэг ч үг хэлэлгүйгээр бууж одсон байна. “Үнэхээр итгэмгүй үйл явдал л даа. Хэд хэдэн хүн гар утсаараа зургийг нь авч байхад ч тэр хүүхэн юу ч хэлээгүй” гэж нүдээр үзсэн нэгэн хэлжээ. Австрид одоо хүйтэрч зарим нутгаар цас орж байхад нүцгэн хүүхэн яаж ингээд явж байсныг олон хүн гайхаж байна. Хэвлэлийнхэн энэ сургаар багагүй хөөцөлдсөн ч түүнийг олоогүй гэнэ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.