Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн төгсгөл болохгүй гэж Оросын Онцгой байдлын сайд мэдэгдэв

ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучков арванхоёрдугаар сарын 21-нд майяачуудын “урьдчилан харснаар” ертөнцийн төгсгөл болохгүй гээд “Ямар нэгэн асуудал гарах юм бол манай Онцгой байдлын яамны утас руу мэдэгдээрэй. Бүтэн хоногийн турш ажиллана” гэж “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө шуурхай дуудлагын утасны дугаараа өгчээ. Түүний хэлснээр ийм аймшигт сүйрэл 10-15 сая жилд л нэг удаа тохиодог байна. Тэгэхээр хүн төрөлхтөнд тохиосон сүүлчийн их өөрчлөлт хэдхэн зуун жилийн өмнө болсон болохоор ойрын үед дэлхий дахиныг хамарсан байгалийн том гамшиг болохгүй гэсэн байна.
Тэр бас үер, газар хөдлөл, тээвэр, хүнстэй холбоотой том осол аюул болохгүй гэжээ. Ийм зүйлийг оросын мэргэжлийн хяналтын ерөнхий эмч, зөвлөх Геннадий Онищенко ч бас хэлж байгаа юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
яалаа гэж дэлхий сөнөх юм бэ?
Ашгүй дээ,юун сайн юм.
яалаа гэж дэлхий сөнөх юм бэ?
Хамгийн их уншсан